Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимс, жимсгэнэ боловсруулах ерөнхий арга
2011/08/29

     Гэрийн нөхцөлд жимс жимсгэнийг голдуу жимсний чанамал, шимүүс болгон бэлтгэдэг. Үүний тулд жимс, жимсгэнээ шил саванд хийж чихэрлэг шүүс (сахрын сироп) нэмэн ариутгах ба дараа нь бин битүү таглана. Жимсний дармалыг боловсорсон бүх төрлийн жимс жимсгэнээр хийж болно. Хэт боловсорсон үр жимс ашиглахад тохиромж муутай, учир нь ариутгах явцад задарч хагараад хэлбэр дүрсээ алддаг. Жимсийг хурааж авсны дараа түүний дармалыг шууд бэлтгэвэл цаашид удаан хадгалагдана. Дармал хийх жимсээ сайтар шилж сонгоод, цэвэр усаар угааж шаардлагатай гэж үзвэл гаднах хальс доторх яснаас салгах, эсвэл ижилхэн дүрс хэлбэртэй жижиглэж хэрчинэ. Шил саванд жимс, жимсгэнийг түүхийгээр нь эсхүл буцалсан усанд түр хугацаагаар байлгасны дараа хийнэ. Саванд жимсээ шавааралдуулан хийх, мөн хэт цөөн жимс хийхийн аль аль нь тохиромжгүй. Шилэн савны дээд ирмэгээс доош 1.5 см хүртэл жимсээр дүүргээд чихэрлэг шүүсээ нэмэхэд тэрээр шүүсэнд бүрэн далд ордог.
      Жимс хийхийн өмнө шилэн савыг савантай бүлээн усаар угааж дараа 5-7 минут халуун усанд буцалгана. Төмөр таглааг 10 минут хүртэл буцалгаж ашиглах болтлоо халуун усанд хадгална. Шил саваа жимс, чихэрлэг шүүсээр дүүргэсний дараа тагийг тавьж савтай халуун усанд нэг цагаас багагүй хугацаанд сулхан буцалгана. Халуун устай саван дотор шилтэй жимсээ байрлуулахдаа ус буцлах үедээ жимстэй сав руу орохооргүйгээр усны түвшинг тохируулах хэрэгтэй. Дараа нь уснаас шилтэй жимсээ гаргаж таглах багажаар битүү таглана. Хөрсөн шил савтай жимсийг тагийг нь доош харуулан тавьж тасалгааны температурт 6-8 цаг байлгана. Цаашид сэрүүн газар хадгалах нь тохиромжтой 6өгөөд сэрүүвтэр нөхцөлд жилийн туршид хадгалж болно.
     Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг нөөшлөн хадгалахын тулд нэмж хэрэглэхээр бэлтгэсэн шингэн (чихэрлэг шүүс, бусад уусмал)-ийг савтай ногоо, жимсэнд хийхийн өмнө буцалтал халааж, халуунаар нь шилэн сав руугаа хийх хэрэгтэй. Энэ нь бичил биетүүд, ферментийн идэвхжлийг үгүй хийнэ. Шүүслэг шингэнийг (сироп) бэлтгэх шаардлагатай концентрацийг 2.1-р хүснэгтээр харуулав.

2.1-р хүснэгт
Шүүслэг шингэн бэлтгэх концентраци
 1 л усанд орох элсэн чихэр гр
Чихэрлэг шүүсний концентраци, %
Ундаа бэлтгэхэд ашиглагдах жимс, жимсгэний төрөл зүйл
 40
0
50
0
60
 28
33
37


 Бүрэн боловсорсон чавга, бөөрөлзгөнө, алирс, нандин чавга, хар үрт тэс, гүзээлзгэнэ болон бусад жимс жимсгэнэ
 70
0
80
0
90
 41
44
50


 Боловсорсон хад, улаагана, үхрийн нүд, алим, бөөрөлзгөнө, нэрс, тошлой, чацаргана, бусад жимс жимсгэнэ
 100
0
120
50
55
58
 Бүрэн боловсроогүй тошлой, үхрийн нүд, чацаргана, хар үрт тэс
 200
0
250
 66
71
75
 Жимс жимсгэнээр өтгөрүүлсэн чихэрлэг холимог (чукат)

   Жимсний шүүслэг шингэнийг бэлтгэхдээ дарсан жимс аятайхан амттай, нилээд чихэрлэг байх хэрэгтэйг анхаарвал зохино.
    Аль ч төрлийн жимс, жимсгэнээр хийсэн дармалын чихрийн хэмжээг багадвал амархан исэж савнаасаа хальж гардаг.
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats