Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үхрийн нүд
С, В, РР , А витамин, төмөр, кали, нимбэг, алимын болон бусад органик хүчлүүдийг агуулдаг учраас чийгтэй байранд суудаг хүмүүс хэрэглэвэл чийг бамын өвчний улмаас биеэр бэржгэр улаан юм гарах, үе мөч нуруу бөөр өвдөх зэргээс хамгаална.
6-7 сард түүний залуу салааг хэрчиж жижиглээд цайны оронд уувал бие нозоорох, толгой эргэх зэргээс хамгаална.    .
Ходоодны хүчил багадах, үрэвсэх, судас хатуурах, бөөр өвчилөх, цус багадсан, бодисын солилцоо өөрчлөгдөх, толгой хүчтэй өвдөх зэрэгт шинэхэн шүүсийг 50 г-аар 3 удаа хоолны өмнө ууна. Ходоод гэдэсний шарх, хоолой сөөх, ханиахад шүүсийг зөгийн балтай хольж 100 мл усанд хоолны 1 халбага шүүс хийж хэрэглэнэ.
Цусны даралт ихдэх томуу өвчинд шүүсийг буцалгаж ууна.Элэг цөсний архаг өвчний улмаас царай нь харласан хүмүүс үхрийн нүдний цэвэр шүүсийг зөгийн балтай адил хэмжээгээр хольж хоол идэхээс 30 минутын өмнө 100 г—аар 3 удаа ууж хэрэглэвэл царай зүс гэрэлтэн туяарч өвчин арилж байгаа шинж тэмдэг илэрнэ.
Шээлгэх, хөлөргөх, суулгалтыг зогсооход 20 г цэвэр шүүсийг 100 мл усанд хийж найруулаад хоолны халбагаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.Үхрийн нүдний навчийг түүж хатаагаад 500 мл усанд хоолны нэг халбагаар хийж идээшүүлээд цус багадах.судас овойх, хөл rap сулрах үед өдөрт 100 мл-ийг 1 удаа ууж хэрэглэнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats