Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Чацаргана
Монгол, Түвдийн эмнэлэгт чацарганын тосыг хүний биеийн бодисын солилцоо алдагдах, цус алдах, элэг, уушиг, гэдэс дотрын өвчинд, жимсний шүүсийг чийг бамын өвчинд, ханиад, ядаргааны үед олон жилийн турш хэрэглэж ирэв. Чацарганын шүүсийг шахаж авсны дараа үлдсэн шахдасыг халааж нуруу, бөөрөндөө жин тавих зэргээр эрт дээр үеэс хэрэглэж ирсэн түүхтэй.
Орчин үеийн анагаах ухаанд чацарганын тосыг гадна, дотор талын эрхтний шархлаа, түргэн аних боломжгүй гүн шарх, эмэгтэйчүүдийн савны амсрын улайсалт, шарх, урагдалт, наранд түлэгдэх, хөлдөлтийн үед түрхэж хэрэглэнэ. Мөн амны хөндий, хоолойны улайлт, гамритыг эмчлэх, нүдний өвчин, зүрх судасны системийг хямралыг арилгах, бусад бодистой хольж гоо сайхны зориулалтаар ашиглана.
Ходоодны шархлааны үед хоол идэхээс 30 минутын өмнө хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Эмчилгээг 21 хоногоос cap хүртэл үргэлжлүүлэх бөгөөд эмчилгээний үед архи, дарс, хүчиллэг зүйл хэрэглэхгүй байх нь зүйтэй. Арван хоёр нугалаа гэдэс шархлах, комет өвчний үед хоол идэхээс 30-40 минутын өмнө тосыг цайны халбагаар өдөрт 2-3 удаа 7-10 хоног хэрэглэнэ.
Эмэгтэйчүүдийн савны амсрын шархлаа, урагдалт, улайлтын үед бөөрөнхийлсөн цэвэр хөвөн (тампон)-д 5-10 мл ариутгасан тос шингээж шархтай хэсэгт тавих бөгөөд 16-24 цаг тутамд сольж байх шаардлагатай. Эмчилгээ 8-12 хоног үргэлжилнэ. Шархлаа гүнзгий, гүн хөлдсөн үед тосыг тэр хэсэгт шууд түрхвэл амсар нь аньж идээлж болзошгүй тул захаас нь эхлэн бага багаар түрхсээр гүн шарханд хүргэнэ. Чацарганын шүүсийг 1:5 харьцаагаар, усаар шингэлж, амт оруулах төдий элсэн чихэр нэмээд буцлам халуунаар нь уувал хөлс чийхарч,   бие тавигдан  ядаргаа  арилж,   зүрх   судас,   гэдэс  дотор, амьсгалын эрхтний үйл ажиллагаа эрс сайжирна. Жимс, жимсгэнийн аль ч төрлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авч түүний хяналтын дор байх шаардлагатай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats