Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимсний нунжмаг (джем) хийх ерөнхий арга
2011/09/03

     Нунжмаг бэлтгэхэд шинэхэн түүсэн жимс, жимсгэнэ ашиглана. Болгохдоо элсэн чихэртэй хольж өтгөрүүлээд цэлцгий хэлбэртэй болтол чанана. Чанамлаас ялгаатай нь цэлцгий маягийн зунгааралдсан түрхэц үүсэх ба мөн жимс, жимсгэнийг ялз чанаж болгодогт оршино.
     Хэрэглэх жимс, жимсгэнэ нь эрүүл, өнгө сайтай, цэвэр, хэт боловсроогүйгээс гадна пектины бодисууд, хүчлийн агууламж өндөртэй байх ёстой. Хэрэв хүчиллэг багатай (аргуун бус) жимс, жимсгэнэ ашиглаж байгаа бол нимбэгийн хүчил нэмж өгнө. Жимсийг урьдчилан угааж, яс, хальснаас ангижруулна. Томоохон жимс, жимсгэнийг хэсэглэж хэрчинэ. 1 кг жимс, жимсгэнэд 800 гр элсэн чихэр авах бөгөөд бэлэн нунжмаг 1.3 кг болно.
Нунжмагийг бэлтгэхдээ 95°С температурт болгох ба их биш хэмжээгээр (1.0-1.5 кг) таслан чанана. Чанах хугацаа 20-25 минут. Нунжмаг бэлэн болсон эсэхийг шалгахдаа хоолны халбагаар авч хөргөөд гоожуулахад хэсгээр тасран унаж байх ёстой.
     Нунжмагийн нэр төрөл олон янз бөгөөд гагцхүү байгаа жимс жимсгэнээс хамаарна. Тошлой, хар, улаан улаагана, гүзээлзгэнэ, чацаргана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, анис, алим, нэрс гэх мэтийн бусад олон жимс, жимсгэнийг ашиглаж болно. Нунжмагийг мөн л шилэн саванд хадгалж болох бөгөөд сэрүүвтэр, нэмэх температуртай газар хадгална.
Гүзээлзгэнийн нунжмаг
2011/09/03
Гүзээлзгэнийн нунжмагийн боловсорсон, сайхан өнгөтэй жимс авна. Угааж цэвэрлээд усыг гоожуулж, цоморлигийн навч, шилбэ тэрчлэн муудсан гэмтсэн жимсийг авч хаяна.
дэлгэрэнгүй
Үхрийн нүд (хар улаагана)-ний нунжмаг
2011/09/03
Цэвэрлэх, ялгах ажиллагаа гүзээлзгэнийнхтэй адил бөгөөд мөн гүйцэд боловсорсон жимс авна.
Чанахын өмнө 1 кг улааганыг паалантай төмпөн, саванд хийж зөөлөн дарж бяцлах ба дээрээс нь 500 мл ус, 70 гр элсэн чихэр нэмээд зөөлөн гал дээр 15 минут чанана.
дэлгэрэнгүй
Чацарганын нунжмаг
2011/09/03
Нухсан 1 кг жимсэнд 1.2 кг элсэн чихэр оруулан бусад төрлийн жимсний нунжмаг бэлтгэдгийн нэгэн адил гүйцэтгэнэ. Чанаж өтгөрүүлэх нь ашигтайн дээр удаан хадгалагдана.
дэлгэрэнгүй
Чацарганын шүүстэй хольсон луувангийн нунжмаг
2011/09/03
Энэ нь хүүхэд, настайчуудад хэрэглэвэл тэжээллэг чанар сайтай нунжмаг бөгөөд луувангийн зоргодос 70%, чацарганын хальстай нь нунтагласан шүүс 18%, алимын нухаш 12% орох бөгөөд 1 кг холимог тутамд 1кг элсэн чихэр хольж хутгана.
дэлгэрэнгүй
Тошлойн нунжмаг
2011/09/03
Боловсорч гүйцсэн тошлой ашиглана. Жимсийг угааж, усыг гоожуулаад цэцгийн хатсан үлдэгдэл ба шилбийг хутгаар авч хаяна.
Чанахын өмнө 0.5 кг цэвэрлэсэн жимсийг няцалж, шигшүүр дээр урж гоожуулна.
дэлгэрэнгүй
Аньсны нунжмаг
2011/09/03
Аньсаар бэлтгэхдээ өнгө сайтай, бүрэн боловсорсон жимс авч ашиглана. Гүйцэд боловсроогүй жимс нунжмаганд гашуун амт оруулдаг.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats