Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шар луувангийн чанамал
2011/09/03
Шинэхэн хураасан шар луувангаа угааж цэвэрлээд, хэсэгчлэн хэрчиж халуун усанд хийж 5-8 минут чанана. Усыг гоожуулсны дараа элсэн чихрийн халуун шүүс нэмж 4-5 цаг байлгаад улмаар зөөлөн гал дээр тавьж бэлэн болтол буцалгаад бэлэн болсон үед нь амт оруулах зорилгоор ванилин юм уу нимбэгийн хүчил нэмж сайтар хутгаад савлаж хөргөнө.
дэлгэрэнгүй
Тарвасын чанамал
2011/09/03
Шинэхэн хураасан дутуу болсон тарвасын гадна талын хатуу хальсыг хутгаар огтлон хуулж цэвэрлэсний дараа жижиглэн хэрчинэ. Улмаар гал дээр зөөлөн болтол нь чанаж дээр нь элсэн чихрийн шүүс нэмж хийгээд хутгана.
дэлгэрэнгүй
Амтат гуаны чанамал
2011/09/03
Бүрэн боловсорч гүйцээгүй амтат гуаг дундуур нь хэрчин хоёр хэсэгт хуваагаад үр, хальсыг нь цэвэрлээд жижиг дөрвөлжин хэсгүүд болгон хуваана. Дээр нь элсэн чихрийнхээ хагасыг цацаад улмаар хөргөгчид 2-2.5 цаг байлгасны дараа үлдсэн элсэн чихэр, усыг хольж бэлтгэсэн чихрийнхээ шүүсийг нэмж 6-8 цаг байлгана.
дэлгэрэнгүй
Гишүүний чанамал
2011/09/03
Хангай, хээр газрын гол мөрний хөвөө, гуу жалга тарваганы ичээний дошийг тойрч 5 дугаар сарын сүүлч, 6 дугаар сарын эхээр том далбагар навчтай улаан шаргал, цайвар ногоон өнгийн шүүслэг бүдүүн иштэй гишүүнэ хэмээн нэрлэгдэх ургамал маш ихэээр ургана. Түүнийг 6 дугаар сарын сүүлч, 7 дугаар сард иш нь 30-40 см болсон үед таслан авч навч, нарийн мөчир, үндэснээс нь салгахад гол иш үлдэнэ.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats