Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимсний чанамал (варень) хийх ерөнхий арга
2011/09/03

     Чанамал нь жимс, жимсгэнийг чихэрлэг шүүсэнд ханатал чанаж бэлтгэдэг өндөр чанартай бүтээгдэхүүн юм. Чанамал бэлтгэх үйл ажиллагаа нь түүхий эдээ бэлэн болгох,  шүүслэгээ чанах, үр жимсээ шүүслэгт хийх, эсхүл чанах эцэст нь хэмжиж савлах ажиллагаанаас бүрдэнэ.
     Жимс, жимсгэнийг бэлтгэх ажиллагаа нь угааж цэвэрлэх, иддэггүй хэсгүүдийг авч хаях, боловсруулахад оршино. Зарим жимс, жимсгэнийг буцалсан халуун усаар үйлчлэх ба энэ нь үр жимсний өнгөө хадгалах тэрчлэн чихрийн нэвчилт сайн явагдахад тусалдаг байна. Ямар жимсээр чанамал хийж байгаагаас хамааран чихэрлэг шүүсийг янз бүрийн концентрацитай бэлтгэнэ. Хүчиллэг багатай жимсгэнээр хийхдээ бал бурам нэмнэ. Жимс, жимсгэнийг халаах үед тэдгээрт агуулагддаг хүчлүүдийн нөлөөллөөр хувьсах чихрүүд (сахар) үүсэж, талсжилтын эсрэг үйлчлэл үзүүлнэ. Чанамал бэлтгэх явцад жимс, жимсгэнийн бүтэн байдлыг хадгалахын тулд олон удаа чанах эсхүл халуун чихэрлэг Шүүслэгт хийж байлгаад тусгаарлаж дахин шүүслэгийг чанаж хийх дараалсан ажиллагааг явуулна. Ингэснээр жимс бүтэн байдлаа хадгалж, хорчийхгүйгээс гадна чихрийн нэвчилт нилээд жигд явагдана. Шүүслэг хурдан нэвчдэгээс гадна ялз чанагддаггүй жимсийг ганц удаагийн чаналтаар болгоно. Чанамлыг голцуу чихэрлэг шүүсний хуурай бодисын хэмжээ 70-75% эзэлтэл ширгээж чанахад бэлэн болгодог. Чаналт дууссаныг дараах шинж тэмдгүүдээр мэдэж болно.
  1. Хөөс нь чанаж байгаа савны төв рүү бөөгнөрөх
  2. Жимс, жимсгэнүүд тунгалаг, хагас тунгалаг болох, гадаргууд хөвөхөө больж шүүслэгт жигд хуваарилагдах
  3. Чанамлын температур чаналтын төгсгөлд  104 хэмд хүрэх бөгөөд энэ нь чихэрлэг шүүслэгийн өтгөрөлт 65-67% болсонтой мөн дүйж байдаг.
Өөр нэг арга бол амны халбагаар хутгаж аваад хөргөсний дараа хумсны толионд дусаахад амархан гоожиж урсах ёстой.
Бөөрөлзгөнийн чанамал
2011/09/03
Бөөрөлзгөнө ялгаж,  цоморлигийн навчнаас салгаад шүүрт хийж давсалсан усанд хийж 10 минут байлгана. Ингэхэд бөөрөлзгөнийн хорхойн авгалдайнууд усны гадаргууд хөвж гарах ба хүйтэн усаар угааж усыг гоожиж дуустал шүүртэй нь орхино.
дэлгэрэнгүй
Гүзээлзгэний чанамал
2011/09/03
Шинэхэн түүсэн гүзээлзгэнийг хэмжээгээр нь ялгаж, гэмтсэн, гүйцэд боловсроогүй эсхүл хэт боловсорсон жимсийг түүж хаяна. Ялгасан жимсээ шүүрт хийж, хувинтай усанд 3 удаа булхуулан угааж гоожуулна.
дэлгэрэнгүй
Цангисны чанамал
2011/09/03
     Боловсорсон жимс байх шаардлагатай. Цангисыг угааж, мөчрөнцөр, гүйцэд боловсроогүй, гэмтсэн хэсгүүдийг авч хаян ялгалт хийнэ.
   Паалантай төмпөн, саванд 375 мл ус хийж 1.2 кг элсэн чихэр нэмээд байнгын хутгалттайгаар буцалтал халаана.
дэлгэрэнгүй
Аньсны дармал
2011/09/03
Шинэхэн түүсэн аньснаас муудсан боловсроогүй эсхүл хэт боловсорсон жимсийг авч хаяна. Ялгасан жимсийг шүүрт хийж гурван удаа усанд хутган гоожуулна.
дэлгэрэнгүй
Үхрийн нүдний чанамал
2011/09/03
Цоморлигийн навч, шилбэнээс салгаж, угаагаад 2-3 минут буцалсан усанд дүрж усыг гоожуулна. Чанах саванд хийсэн 1 кг жимсэн дээр 325 мл усанд 1.2 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүс нэмж 3-4 цаг байлгасны дараа зөөлөн галаар бэлэн болтол чанана.
дэлгэрэнгүй
Чацарганын чанамал
2011/09/03
Чацарганаар чанамал хийхдээ бусад жимсний нэгэн адил хийх боловч түүний хүчиллэгийг саармагжуулахын тулд 1 кг нухаш тутамд 10-17 гр бикарбонат натри хольж өгдөг.
дэлгэрэнгүй
Тошлойн чанамал
2011/09/03
Шинэхэн түүсэн дутуу болцтой тошлойг шилбэ сахал, үрээс нь цэвэрлэж хүйтэн усанд 20-30 минут байлгаад түүнийгээ шүүж найруулах сав руугаа хийнэ. Дээр нь элсэн чихрийн уусгаж бэлтгэсэн халуун шүүс нэмж 2-3 цаг болсны дараа зөөлөн гал дээр бэлэн болтол нь буцалгана.
дэлгэрэнгүй
Нэрсний чанамал
2011/09/03
Шинэхэн түүсэн хагараагүй жимсийг буцалгасан хүйтэн усаар зайлж цэвэрлэсний дараа чанах саванд хийсэн 1 кг жимсэн дээр 200 мл усанд 1.5 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүс нэмж 2-3 цаг байлгасны дараа зөөлөн гал дээр чанаж бэлэн болгоод бусад чанамлын нэгэн адил аргаар савлаж хадгална.
дэлгэрэнгүй
Алимын чанамал
2011/09/03
Хальс үрээс нь цэвэрлэсэн алимыг 15-20 мм зузаантай хэсэг болгон хэрчээд буцалмал халуун усанд 3-5 мин угааж цэвэрлээд дараа нь хүйтэн ус хийж хөргөнө. Хөрсний дараа уснаас гарган тавьж дээр нь элсэн чихрийн халуун шүүс нэмж 2-3 цаг байлгана.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats