Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимс, жимсгэнийн өтгөрүүлсэн чихэрлэг холимог (цукат) хийх ерөнхий арга
2011/09/03

     Энэ нь хатуу, яслаг үртэй жимс, жимсгэнийг ашиглаж хийдэг бүтээгдэхүүн юм. Өтгөрүүлсэн чихэрлэг холимгийг бэлтгэхэд жүрж, нимбэг, мандарин, тарвасын гаднах гэр, бүрхүүл хальсыг ашиглаж болно. Гэрийн нөхцөлд алим, жүрж, нимбэг, анис, давжаа алим, бөөрөлзгөнө болон бусад жимс, жимсгэнийг ашиглана. Уг холимог нь үндсэндээ элсэн чихэржүүлсэн жимс, жимсгэнэ юм. Эхлээд чихэрлэг шүүсэнд гүйцэд чанаж (ширгээх маягаар) дараа нь жимс, жимсгэнийг шүүн авч шигшүүр дээр нэг үетэй дэлгэж, наранд мөн хатаагч шүүгээ, зуух ашиглан 30-40 хэмд хатаана. Хатаах явцад хуурай элсэн чихэр багаар цацаж болно. Чихэрлэг шүүсэнд бал бурам оролцуулбал бүр сайн. Өтгөрүүлсэн чихэрлэг холимгийг бэлтгэх явцад тухайн жимс, жимсгэнийн өнгө, үнэр, амтыг хадгалж байх ёстой. Гаднын өөр ямар нэг үнэр, амт агуулах учиргүй бөгөөд хэт чихэржих нь бас муу.
     Шүүж авсан чихэрлэг шүүсийг дахин өтгөрүүлсэн чихэрлэг холимог хийхэд болон бусад зорилгоор ашиглаж болно.
Жимс, жимсгэнийг бэлтгэх боловсруулах ажиллагаа дармал хийх аргатай нэгэн адил.
     1 кг жимс, жимсгэнэд 500 гр элсэн чихэр, 500 мл ус авна. Бэлэн болсон чихэрлэг холимгийг шилэн саванд хэмжиж хийгээд маш сайн битүүлэн таглана. Чихэрлэг холимгийг хуурай, сэрүүвтэр газар хадгалах ба бэлтгэх үед харгалзах ёстой нэг зүйл бол зөөлөн жимс, жимсгэнэ хэрэглэхээс зайлсхийх явдал. Учир нь түүний чанарыг муутгадагт оршино.
Жүрж, нимбэгийн хальсаар өтгөрүүлсэн чихэрлэг холимог бэлтгэх
2011/09/03
Нимбэгийн хальсны гашуун амтыг арилгахын тулд чанахын өмнө хүйтэн усанд норгож гурав хонуулах ба өдөрт 2 удаа усыг нь солих хэрэгтэй. Дараа нь 10 минут буцалсан усанд чанаж, зөөлөрсөн эвэрдэс (хальс)-үүдийг өндөр концентрацитай чихэрлэг шүүсэнд (1 кг хальсанд 1.2 кг элсэн чихэр ба 250 мл ус) чанана.
дэлгэрэнгүй
Тарвасын гэрээр өтгөрүүлсэн чихэрлэг холимог хийх
2011/09/03
Зузаан гэртэй сорт илүү тохиромжтой байдаг. Гэрийг хальсалж цэвэрлээд жижиг хэсгүүд болгон хэрчиж угаасны дараа шүүж усыг сайн гоожуулна. Тэгээд нэг минут буцламгай усанд дүрнэ. Гаргаад шууд хүйтэн усанд хөргөж, 1 кг эвэрдсэнд 1.3 кг элсэн чихэр ба 250 мл ус хийхээр бодож бэлтгэсэн халуун чихэрлэг шүүсэнд хийнэ.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats