Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цагаан будаа, өндөг, сонгинотой голубцы
1 кг бөөрөнхий цагаан байцаа, 200 г цагаан будаа, 100 г бөөрөнхий сонгино, 2-3 ш чанасан өндөг, хоолны 1 халбага гурил, хоолны 3 халбага цөцгийн тос, лоолины зутан 50 мл, 150г цөцгий, давс, нунтаг хар чинжүү, яншуй. Байцаан гадна талын муудсан юмуу хорчийсон хальсыг хуулж хаяж, угааж цэвэрлээд халуун устай саванд хийж 15-20 минут буцалгана. Дараа нь байцааг савнаасаа гаргаж хүйтэн усанд хийгээд шүүрэн дээр шилжүүлэн усыг нь асгана. Байцааныхаа навчийг нэг нэгээр нь хуулна. Сонгиноо жижиглэн хэрчиж тосондоо хутгаад агшаасан будаа, жижиглэж хуваасан өндөгтэйгөө хольж давс, чинжүүг нэмж өгнө. Хэсэг хутгасны дараа хэсэгчлэн хувааж байцаан навчинд захидлыг дугтуйд хийж байгаа мэтээр бооно. Голубцыгаа утсаар боож гурил цацаад хоёр талаас нь тосонд шарна. Дээр нь цөцгий, лоолины шүүсээ хийж 25-30 минут жигнэнэ. Бэлэн болсон голубцыны утсыг тайлж тавган дээр гарган цөцгий, ногоон гоньд юмуу яншуйгаа дээрээс нь цацаж хэрэглэнэ. Голубцы хийхдээ байцаад ороох холимгийг цагаан, шар будаа сонгино, эсхүл цагаан будаа, мөөг, сонгино, мөн үндэс урт ургамал (манжин, лууван), сонгино, мөөг, үндэс урт ургамал сонгино, цагаан будаа, гурвалжин будаа, сонгино, мөөгөөр тус тус хийж болно. Голубцыг цахилгаан пийшин дотор юмуу буузны жигнүүрт тавьж болгоно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats