Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шарсан цэцэгт байцаа
800 г цэцэгт байцаа, хоолны 2 халбага цөцгийн тос, хоолны 1 халбага гурил, хагас стакан сүү, түүхий өндөг 3, цайны 1 халбага давс, нунтаг хар чинжүү. Байцааг толгой толгойгоор нь салгаж сайтар угааж цэвэрлээд давстай усанд зөөлөртөл нь буцалгана. Шүүрэн дээр шүүж аваад үйрүүлнэ. Хоолныхоо саванд тосоо хийж түүндээ гурил, давс, чинжүүгээ хийж зөөлөн гал дээр түлэхгүйгээр хуурна. Гурилдаа сүүгээ бага багаар сүүний нимгэн үе дээгүүр нь бүрхтэл хийж холингоо буцалтал байлгаад буцалсны дараа галын зөөлөн цогон дээр 5 минут байлгана. Хоолны саваа гал дээрээс авч бэлтгэсэн сүү гурилын холимог руугаа өндгөө хагалан, улмаар бэлтгэсэн цэцэгт байцааг хийж шөлтэй хоол хийх савнаасаа гарган тостой хайруулын тавагт юүлээд цахилгаан пийшин дотор цэцэгт байцаан өнгийг шаргалтаж эхэлтэл байлгаад таваглаж хэрэглэнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats