Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөөг, төмсний хуурга
400 г мөөг, 300 г төмс, 100 г цөцгий, хоолны 1 халбага улаан лоолины нухаш, цөцгийн тос 1-2 халбага, бөөрөнхий сонгино 1, давс, нунтаг хар чинжүү, лаврын навч, ногоон гоньд. Мөөгөө цэвэрлэж угаагаад буцлам халуун усанд 5-6 минут байлгана. Дараа нь шүүрээр шүүн авч усыг нь шүүрүүлсний дараа уртавтар нарийн хэрчиж хоолныхоо саванд хийж шараад цөцгийгөө нэмнэ. Мөөгөн дээрээ лоолины нухаш (зутан) давс, лаврын навч, чинжүү зэргээ хийж 5-7 минут жигнэнэ.Төмсөө цэвэрлэж угаагаад уртавтар нарийн хэрчээд тусад нь шарж жижиглэсэн сонгинотой хольж хутгаад мөөгөө дээр нь хийж бэлэн болтол нь жигнэнэ. Хэрэглэх үедээ ногоон гоньд дээр нь цацна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats