Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүрэн шөл
Украйнчуудын түгээмэл хэрэглэдэг шөлтэй хоол бөгөөд хүрэн манжин гол хольц нь болно. Хүрэн шөлийг мах, яс мөөгний шөлөнд чанаж бэлтгэх ба ихээхэн амттай, тэжээллэг чанар сайтай хоол юм. Хүрэн шөлөнд олон ногоог уртавтар нарийн хэрчих хүрэн манжингаас бусад ногоог зөөлөн шарж бэлтгэнэ. Хүрэн шөлийг амттай болгохын тулд бэлтгэх дэс дарааллыг хатуу баримтална Хүрэн (улаан) манжин чанараа алдаагүй сайн хадгалагдсан байх хэрэгтэй ба түүнийг усанд чанахдаа бага зэрэг нимбэгийн хүчил, цуу юмуу нимбэгийн шүүс, томатын зутан хийж өгвөл илүү амттай болно Төмсийг болтол нь чанаад дээр нь шаваля, томатын зутан, исгэж хадгалсан байцаа зэрэг исгэлэндүү хольцуудаа нэмбэл төмс гашуун амттай болохгүй.
Украины хүрэн шөлөнд өвчүү мах, сонгино сармистай сайтар хольж хутгасан гахайн өөх, оролцуулбал сайн.Үндэс урт ургамлууд сонгиноо хийхдээ амтлагчдаа хамт хийгээд битүү саванд чанаж бэлтгэнэ.Чанаж бэлтгэсний дараа болгарын амтат чинжүү нэмбэл хоолыг витаминаар баялаг, амт сайтай болгоно. Бүрэн болсны дараа галыг унтраах юмуу цахилгаан пийшинг таслаад хэсэг хугацаанд байлгасны дараа хоолоо аягалбал (таваглах) зүгээр. Украины хүрэн шөлийг гамбир, талх, пирожинтой хольж идвэл амттай байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats