Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зууш бэлтгэх
Ногооны зууш бэлтгэхдээ ногоон шанцай, өргөст хэмх, улаан лооль, шар, улаан лууван, сонгино, цоохор маалинз, бөөрөнхий  цагаан байцааг түүхийгээр,  харин төмс,  шар улаан лууван, цэцэгт байцаа, шар манжин, ногоон буурцгийг чанаж хэрэглэнэ. Жимсний төрлөөс зуушинд жижиглэн хэрчсэн алимыг оруулах ба лийр, мандарин, чавга зэрэг төрөл бүрийн жимсийг нэмж өгнө.
     Жимс ногоо нь төрөл бүрийн витамин, минераллаг давс, микроэлемент зэргийг агуулах учраас хүний эрүүл мэнд, хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө. Бүх төрлийн ургамал, тухайлбал жимс, жимсгэнэ, хүнсний ногоо С витамин агуулдаг тул жимс, ногоогоор хийсэн зууш настай ба жингээ бууруулах шаардлагатай хүмүүст ихээхэн тохиромжтой. Жимс ногооны зуушийг тогтмол хэрэглэвэл амьтны гаралтай бүтээгдэхүүнийг орлож чадна.
Зууш бэлтгэхийн тулд шинэ жимс, ногооны дотроос хамгийн сайныг ялган авч хүйтэн усанд угаагаад гаднах хальстайгаар нь чанаж бэлтгэнэ. Учир нь хальсанд их хэмжээний үнэт тэжээлийн бодис агуулагдана. Зууш бэлтгэхээр чанасан хальстай ногооны хальсыг нимгэн үеэр хальсалж авсны дараа халуун усанд булхаад нунтаглах юмуу жижиг дөрвөлжин, урт нарийн хэлбэрээр хэрчинэ. Манжин, яншуй, сонгино, төмсийг аль болохоор хутгаар хэрчих хэрэгтэй.
     Жимс ногоонд байгаа ашигтай бодисуудыг алдахгүйн тулд нам температурт хадгалахын хамт тэдгээрийн тэжээллэг чанар, биологийн идэвхт бодисуудыг бууруулахгүйн тулд зуушинд орох жимс нороог дараах байдлаар бэлтгэнэ. Үүнд:

Төмс. Зуушинд орох төмсийг сайтар угааж хальстай нь чанаад, хальсалж цэвэрлэн хөргөөд жижиг дөрвөлжин юмуу уртавтар нарийн хэрчиж бэлтгэнэ.

Бөөрөнхий цагаан ба улаан байцааг гадна талын муудсан өнгөн навч хальснаас цэвэрлээд голоос нь салган урт нарийн хэрчээд улмаар базах юмуу модоор давтаж бэлтгэнэ.

Цэцэгт байцааг гадна талын ногоон навчнаас салгаж цэвэрлээд сайтар давсалсан шорвог усанд 30 минут байлгаад дараа нь угааж, бага зэрэг давстай усанд чанана. Цэцэгт байцааг ууранд Мөн чанаж болно.Ууранд чанавал тэжээллэг бодис нь сайн хадгалагдана.

Улаан манжинг чанах юмуу цахилгаан пийшинд тавьж болгоод дараа нь шаардлагатай бол цэвэрлэж жижиг дөрвөлжин юм уу уртавтар нарийн хэсэг болгон хэрчиж бэлтгэнэ.

Шар лууванг сайтар угааж цэвэрлээд хальстай нь чанаж, хүйтэн усанд хийсний дараа хальсыг нь авч жижиг дөрвөлжин хэлбэртэйгээр хэрчинэ. Хэрэв шар лууванг түүхийгээр нь хэрэглэх бол сайтар угааж цэвэрлээд хальсыг нь авсны дараа ногоо жижиглэгч дээр үрэх маягаар жижиглэх юмуу жижиг дөрвөлжин ба нарийвтар урт хэлбэрээр хэрчиж бэлтгэнэ.

Улаан лоолины дотроос хатуувтар хальстай, хагараагүй шинийг сонгон авч хүйтэн усанд угааж цэвэрлээд жижиглэх юм уу дугуй, цэцгэн хэлбэрээр хэрчинэ. Жижигхэн улаан лоолийг дундуур нь 2-4 хэсэг болгон хуваагаад хэрэглэж болно. Улаан лоолийг хальсгүйгээр хэрэглэх бол буцлам усанд 1 минут байлгаад дараа нь хүйтэн усанд хэсэг хугацаанд хийж цэвэрлэнэ.

Шинэ өргөст хэмхийг угаасны дараа хальслаад дугуй юмуу уртавтар нарийн дөрвөлжин хэлбэрээр хэрчинэ. Залуу буюу шилэн дарлагад ургуулсан өргөст хэмхийг олон хуваалгүйгээр хэрэглэж болно.
 Давсалсан буюу нөөшилж хадгалсан өргөст хэмхийг шинэ өргөст хэмхийн адил хэрчихийн гадна зузаан хальсыг хэрчиж том хэмжээтэй үрийг авч хаяна.

Бөөрөнхий ба урт ногоон сонгиныг бараг бүх зуушинд хэрэглэнэ. Бөөрөнхий сонгиныг хальсалж, үндэсний угийг авч хаясны дараа угааж цэвэрлээд жижиг дугуй болгон хэрчиж цагаригуудаар нь салгана. Зуушинд амт сайтай томовтор сонгиныг хэрэглэх нь тохиромжтой. Ногоон сонгиныг сайтар угааж цэвэрлэн богино богиноор хэрчиж бэлтгэнэ.     

Сармис нь зуушинд онцгой сайхан амт оруулдаг бөгөөд түүнийг хумс, хумсаар нь салгаж хальслаад жижиг хэрчээд дараа нь модоор давтах буюу нарийн шүүртэй ногоо жижиглэгчээр жижиглэнэ. Сармисыг зуушаа идэхийн өмнөхөн хольж өгвөл амттай сайхан болно.

Ногоон шанцайг аль болох хүйтэн усанд угаагаад дараа нь ус шингээгч нимгэн цаасаар арчиж хатаагаад том навчнуудыг нэг хоёр хуваах юмуу тэр хэвээр нь хэрэглэнэ.

Цоохор маалинз, яншуй, ногоон гоньдыг шив шинэхэн байдлаар нь хэрэглэнэ. Эдгээрийг үрээс цэвэрлэж угаагаад жижиг хэрчинэ. Цоохор маалинзын үндсийг үстэй буюу хатуувтар гадаргуутай тогоо, сав угаагчаар цэвэрлээд халуун усанд хийж 15 минут чанасны дараа дөрвөлжлөн хэрчиж бэлтгэнэ. Цоохор маалинзын үндсийг маш жижиг хэсэг болгон хэрчээд нимбэгийн юмуу жимсний исгэлэндүү шүүсийг дээгүүр нь цацаж хэрэглэвэл амт сайтай болно.

Болгар чинжүүг ногоон, улаан, бүрэн гүйцэд боловсорч гүйцээгүй үед нь хэрэглэж болно. Чинжүүгээ сайтар угаагаад үр, үндэсний үлдэгдлээс цэвэрлээд дугуй, дөрвөлжин, цагираг хэлбэрээр хэрчинэ.
Алимыг угааж, хальслаад голыг нь авч хаясны дараа ногоо жижиглэгчээр хэрчих буюу жижиг дөрвөлжин, уртавтар нарийн хэсэг болгон хэрчиж бэлтгэнэ.

Нөөшилж хадгалсан ногоо (вандуй, цэцэгт байцаа, манжин, лууван, улаан лооль, өргөст хэмх)-г шүүрээр шүүж авсны дараа хатаагаад дээрхийн адилаар хэрчиж бэлтгэнэ.
Жимс ногооны зуушинд мах, өндөг, загасыг холих байдлаар хэрэглэж болно.Үүний тулд чанах юмуу ууранд жигнэж болгоод жижиг хэрчиж хэрэглэнэ.

Жимс ногооны зуушийг майонез, цөцгий, ургамлын тос, цуу, давс, хурц чинжүү, элсэн чихэр, шүүсийг хольж хутгах байдлаар хэлбэршүүлэх юмуу хэрэглэхэд бэлэн болгоно. Жимс, ногооны зуушийг жилийн аль ч улиралд бэлтгэж хүнсэнд хэрэглэж болно.

Зуушийг дараах жороор бэлтгэнэ.Үүнд:
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats