Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үхрийн нүд, бөөрөлзгөнө, зэтгэнэ, үхэр бөлжиргөнө, хар нэрс, улаалзгана, тошлойгоор дарс бэлтгэх
3 кг жимс, 2 кг элсэн чихэр, 3 литр ус орно.
     Бүрэн боловсорсон жимсийг сайтар угааж, цэвэрлэсний дараа халбагаар, эсхүл махны машинаар няцалж том шилэн саванд хийгээд усанд уусгасан элсэн чихрийн уусмал (сироп)-аа нэмж өгнө. Элсэн чихрээ хоёр тасалж хийвэл исэлт түргэн явагддаг.
     Жимс, чихрийн уусмалын холимгийг сайтар хольж хутгасны дараа тасалгааны температурт 7-8 өдөр байлгана. Энэ үед бэлдмэлийн гадаргууд хөгц үүсэх, мөн цууны хүчлийн исэлт явагдахаас хамгаалах зорилгоор өдөр бүр хэд дахин хутгаж байх шаардлагатай. Ингэж байлгахдаа савны амсраас доош түүний эзлэхүүний аравны нэгтэй тэнцхүйц хэмжээний зайг хоосон байхаар савлана. Учир нь исэлт явагдах үед шүүс сагаж асгахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. 8 хоног байлгасны дараа шүүсийг жимсний өтгөн хэсгээс ялган шүүж өөр лонхонд шилжүүлэн юүлнэ. Лонхны мод буюу үйсэн бөглөөгөөр нягт сайн таглаж, 4.1.-д бичсэний дагуу П хэлбэрийн шилэн гуурс бүхий резинэн хоолойг таганд суулгаж нөгөө үзүүрийг цэвэр устай саванд дүрж орхино. Ингэснээр “тайван” исэлтийн үе эхэлж улмаар 6 долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд савны ёроолд тунадас унаж дарс маань тунгалаг болж хувирна. Халуун усаар сайтар угааж цэвэрлэсэн архины лонхнуудад дарсаа болгоомжтой юүлж битүү таглан хоёроос доошгүй cap тасалгааны температурт байлгана. Үүний эцэст түүнийг хэрэглэхэд бэлэн болно. Бэлэн болсон дарсыг болж өгвөл 10-12 хэмийн температурт хадгалбал илүү зохимжтой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats