Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Холимог жимсний дарс
3 кг тошлой, 3 кг үхрийн нүд, 4 кг улаалзгана, 9 кг элсэн чихэр, 3 л буцалсан ус, 1 шил архи, бага зэрэг талхны хөрөнгө (2-3 ш) орно.
     Дарс хийхээр сонгож авсан жимснүүдээ сайтар угааж, цаасан дээр тараан тавьж хуурайшуулаад том шилэн саванд (10-20 л) хийж дараа нь элсэн чихрээ цацаж улмаар ус нэмж өгнө. Энэхүү бэлдмэлээ тасалгааны температурт хоёр cap байлгасны дараа дарсаа жимснээс салган, марлаар шүүж тунгалагжуулна. Тунгалагжуулсан дарсаа хоёр хэсэг болгон савлаж түргэн хэрэглэхийн тулд аль нэг рүү нь архи хийж сайтар таглан хоёр долоо хоног сэрүүвтэр газар байлгаад шууд хэрэглэнэ. Нөгөө рүү нь бага зэрэг (2-3 ш) талхны хөрөнгө (дрожжи) хийж савны амсрыг даавуугаар ороон уяна. Исэлтийг дор хаяхад нэг бүтэн cap явуулна. Түүнээс илүү хугацаанд дарвал бүр ч сайн дарс гарна. Дарсыг тунгалагжуулж архины шилэнд савлан сэрүүвтэр байранд хадгалж хэрэглэнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats