Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Идээшмэл дарс
     Дарсны энэ төрлийг гүйцэд боловсорсон шүүслэг ямар ч үр жимсээр бэлтгэж болно. Жимсээ 10 литрийн багтаамжтай лонх хэлбэрийн шилэн савны хоолойг дүүртэл хийж дээрээс нь хэдий хэмжээний орно, төдий чинээгээр архи нэмнэ. Дараа нь түүнийгээ үйсэн бөглөөгөөр зөөлөн бөглөж улмаар хоёр давхарласан зотон даавуугаар нэг удаа битүү ороож үзүүрийн хэсгийг лонхны хоолойд зангидна. Жимсний исэлтийн үед лонх хагарч болзошгүй учир хэт хүчтэй таглаж болохгүй. Савтай идээшмэлийг зуны цагт наранд тавих ба өвөл халаагуурын дэргэд дулаан газар байрлуулна.
Ийм идээшмэлийг жилээс доошгүй хугацаанд бүр аргагүйдсэн тохиолдолд 8 cap исгэх ёстой бөгөөд сард нэг удаа маш сайн зайлж хутгах хэрэгтэй.
     Нарийн ширхэгтэй шүүр ашиглан 8 cap болсон идээшмэлийг өөр суулганд юүлж авах ба жимсний өтгөн шаарыг тааран хүүдийд хийж шахан шүүсийг эх идээшмэлтэй нийлүүлнэ. Энэ үйл ажиллагааны дараа идээшмэлийг архи, ундааны шилнүүдэд тэнцүүлэн хуваарилахад бэлтгэж болно. Энэ нь дараах байдлаар хийгдэнэ. Зэс төмпөнд элсэн чихрээ жигд үелүүлж дээрээс нь идээшмэл хийн дунд зэргийн гал дээр байнгын хутгалттайгаар буцалгаж болохгүй. Мөн өөр нэг саванд сахартай идээшмэлээс гурав дахин их идээшмэл хийгээд.түүнтэйгээ халуун бэлдмэлээ хольж сайтар хутгана. Элсэн чихрийн орцыг доорх байдлаар тохируулна. 0.5 литрийн багтаамжтай лонх бүхий интоор, бөөрөлзгөнө, зэтгэнэ, гүзээлзгэнийн идээшмэлүүдэд 200 г элсэн чихэр, харин үхрийн нүд, тэсийн идээшмэлд 360 г, чацарганынхад 500 гр орохоор бодно.
    Чихэрлэг бус идээшмэлийг сироптой (сахартай идээшмэл) хольж сайн хутгасны дараа түүнийгээ цэвэршүүлнэ. Үүний тулд цэвэрхэн том шилэн лонхны амсарт юүлүүр суулгаж түүнийхээ дотор үслэг бас даавуугаар шүүлтүүр хийн гоожуулна. Идээшмэлийг шүүж дууссан хойно жижиг шилэн лонхнуудад савлан битүү таглаж хадгалах байр савандаа авчирна. Уг идээшмэлийн онцлог нь ямар ч газар, ямар ч халуун, хүйтэн нөхцөлд хадгалахад мууддаггүйгээс гадна тун их амттай болдогт оршино. Ийм хэлбэрийн дарсыг хавар чийг боссон үед, суугаа ажилтай хүн бага багаар хэрэглэвэл ихээхэн зохимжтой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats