Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зөөлөн идээшмэл дарс
     Энэ идээшмэл дарсыг бөөрөлзгөнө, үхрийн нүд эсвэл тошлойгоор бэлтгэхэд илүү зохимжтой. 3 кг шүүслэг жимс, 7 литр түүхий усыг 1 шил архины хамт 10 литрийн багтаамжтай шилэн лонхонд хийж сайн хөдөлгөөд зөөлөн бөглөн тааран даавуугаар бөглөөг ороож оосроор даруулан уяна. Лонхтой идээшмэлийг өдөр бүр сэгсэрч хөдөлгөн цонхны тавцан дээр 15 хонуулна. Хоёрдугаар долоо хоногийн сүүлийн хэсэгт жимснүүд дороосоо дээш, дээрээсээ доош шилжин хөдлөх бөгөөд энэ нь идээшмэл бэлэн болсныг гэрчилнэ. Бэлэн болсон идээшмэлийг хэд хэд давхарласан марлаар шүүж өөр лонхонд юүлээд хэд хонуулсны эцэст дахин марлаар шүүж жижиг лонхнуудад хуваарилан савлана.
    Хадгалах лонхнуудад нь шампанскийнх буюу түүнтэй төстэй зузаан шил байх хэрэгтэй. Өөр шилнүүд идээшмэлийн дотоод даралтын хүчийг тэсвэрлэхгүй. Лонхнуудад идээшмэлийг гүйцэд дүүргэлгүй савлаад бөглөөг оосроор эсвэл зөөлөн төмөр утсаар шампанскийн бөглөө шиг даруулан уяна. Дараа нь лонхнуудыг сэрүүн газар хуурай элсэнд хүзүүгээр нь доош харуулан суулгаж 1.5-2 cap байлгана. Үүний эцэст хэрэглэхэд бэлэн болно. Хэрэв лонхнуудаас аль нэг нь хагарах буюу задарсан тохиолдолд идээшмэл бүрэн гүйцэд болсныг илтгэх хамгийн найдвартай дохио болдог.
     Түрүүчийн идээшмэл дарс бэлтгэх жороос ялгаатай нь зөөлөн идээшмэлийг зөвхөн 4-5 сарын хугацаанд хадгалах боломжтой байдагт оршино. Уг дарсыг европынхон голдуу христосын мэндэлсэн өдөр, шинэ жил тохиолдуулан хэрэглэдэг нь хадгалах цаг хугацааны онцлогтой яг дүйж очдогтой холбоотой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats