Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Интоорын ликёр дарс
     3 кг интоор, 2 кг сахар, 2 шил архи орно. Шилэн лонхонд гүйцэд боловсорсон интоорыг яснаас салган хийнэ. Илүү сайхан амт, үнэртэй болгохын тулд цөөн тооны, атга орчим интоорын хагалсан яс нэмж өгнө. Дарвигнуулсан хурц амттай дарсанд дуртай хүмүүс торхондоо шанцын хэлтэрхий (халуун амттан) мөн амтат жүржийн гадаргын хальс нэмж болно. Дээр нь 1 кг элсэн чихэр тарааж цацаад 2 шил архиа хийнэ. Холимгийг 6 долоо хоног байлгасны дараа шүүж, 1 кг элсэн чихэр, 1 шил архины хамт нэмж хийгээд зөөлөн халааж сахрыг уусгана. Ингээд ликёр дарсаа марль болон үслэг даавуу ашиглан бүрэн тунгалаг болтол шүүсний эцэст жижиг лонхнуудад савлаж битүү таглана.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats