Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цангисны ликёр дарс
     4 шилэн аяга (стакан) цангис, 500 гр сахар, 750 гр архи орно. Махны машин ашиглан эсвэл сайтар нухаж няцалсан жимсээ таглаатай төмпөн саванд хийж архиа нэмээд нягт таглан 3-4 хонуулна. Дараа нь хэд хэд давхарласан марлаар шүүж өөр саванд юүлээд сахраа тараан цацсан хойно гал дээр тавьж буцлах түвшинд арай хүргэлгүй халааж авна. Галаас авсны дараа марлинд ороосон башир цэцэг болон кордамоныг 5 минут ликёрондоо дүрсний эцэст марлаар бүрхүүлсэн юүлүүр ашиглан жижиг шилэн лонхнууддаа хуваарилан хийнэ. Шүүлт болгон дээр ликёрын өнгө улам тунгалагжиж байх ёстой. Бэлэн болсон ликёрыг сэрүүн газар хадгална.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats