Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүзээлзгэнийн ликёр дарс
3 кг гүзээлзгэнэ, 2 кг сахар, 2 шил архи, 2 шилэн аяга ус орно.
     Өргөн амсартай шилэн лонхонд гүзээлзгэнээ хийж архиараа даруулан дулаан газар 4 хоног байлгана. Түүнийг идээшмэл архи гэж нэрлэдэг. Идээшмэл архийг марль шүүлтүүр бүхий юүлүүр ашиглан өөр шилэн лонхонд юүлж авна. Харин гүзээлзгэнэтэй үлдсэн лонхонд 2 шилэн аяга ус нэмж 3 хоног байлган хандшуулна. Ингэсний эцэст уг холимгийг тогоонд хийж сахраа цацан өтгөрүүлж шүүс болгон чанах ба буцлах үед үүсэх хөөсийг тогтмол хаман авч байх хэрэгтэй. Бэлтгэсэн шүүсэндээ идээшмэл архиа хольж хөргөөд том шилэн лонхонд хийнэ. Хэд хонуулсны дараа бэлэн болсон ликёрыг марлиар шүүн жижиг лонхнуудад савлаж сайн таглана.
Гэрийн нөхцөлд нягт таглах хамгийн найдвартай арга бол бөглөө ба оройн хэсгийг лааны тос лаваар бүрэх арга гэдгийг санах хэрэгтэй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats