Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бөөрөлзгөнийн ликёр дарс
3 литр бөөрөлзгөнө, 500 гр сахар, 2 шил архи орно.
     Шүүслэг бөөрөлзгөнийн шилэн лонхонд хийж 2 шил архиар даруулан, нар тусдаг ээвэр газар эсвэл зуухны дэргэд байрлуулан 4 хоног байлгана. Хугацаа болмогц архийг юүлж, жимсийг хэд давхарласан марль эсвэл тааран даавуу ашиглан шүүнэ. Дараа нь төмпөнд сахраа цацаж идээшмэл архинаасаа нэг шилэн аягыг хийгээд буцалтал халааж шүүс бэлтгэнэ. Галаа унтраасны дараа шүүсэндээ үлдсэн идээшмэл архийг бага багаар хийж дуусгана. Ликёрыг дахин шүүж том шилэн лонхонд юүлээд нягт таглан дулаан газар 2 долоо хонуулна. Дурьдсан хугацаа болмогц ликёрыг жижиг лонхнуудад савлах ба цаашид урт хугацаагаар хадгалах боломжтой болно. Лонхнуудын бөглөөг лаваар бүрвэл сайн.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats