Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Амтат жүржийн ликёр дарс
5 жүржийн гадаргын гэр хальс, 2 шил архи, 400 гр сахар орно. Амтат жүржийн гэр хальсыг жижиглэн хэрчиж шилэн лонхонд хийгээд архиар даруулан дулаан газар байрлуулна. Халаагуурын дэргэд, зуны цагт бол цонхон дээр тавьж болно. Ингээд гурван долоо хоног өнгөрмөгц буйлсан архийг шүүж авна. Хоолны саванд нэг шилэн аяга идээшмэл архи хийж сахартай холин сироп бэлтгэнэ. Сиропыг буцалгаад бага зэрэг хөрсөн хойно нь үлдсэн идээшмэл архийг нэмж өгнө.
     Дараа нь шилэн лонхонд 2 долоо хоног буйлуулж бэлэн болсон ликёр дарсыг жижиг шилэн лонхнуудад савлан сайтар таглаж сэрүүн газар хадгална.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats