Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зөгийн балаар амталсан цангисны дарс
Зөгийн 1 кг бал, 2 шилэн аяга цангисны шүүс, нэг цайны халбага ванилийн сахар, 5 литр ус орно.
     Зөгийн балыг эхлээд усанд хутгах ба дараа нь 5 литр буцламгай усанд хийж лавын хэсгүүдийг хөвүүлнэ. Уусмалыг хөрсөн үед лавыг авч хаяад дахин буцалгах ба гал дээр ширгэтэл байлган хөөсийг хамна. Ингээд цангисны шүүсээ нэмж дахин буцалгасны дараа том шилэн лонх руу юүлж ванилийн сахраа нэмээд сайтар таглан хөргөгчид хийнэ. Хоёр долоо хонуулсны эцэст жижиг лонхнуудад хуваарилан хийж хүйтэн газар хадгална. Зооринд элстэй саван дотор хадгалбал илүү зохимжтой байдаг.
    Гурван сарын дараа зөгийн бал бүрэн ааглагдан идээших бөгөөд хэрэв 10-р сард бэлтгэсэн бол шинэ жилийг сайхан дарстай угтах боломжтой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats