Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үхрийн нүд, бөөрөлзгөнө, зэтгэнэ, үхэр бөлжиргөнө, хар нэрс, улаалзгана, тошлойгоор дарс бэлтгэх
2011/09/13
3 кг жимс, 2 кг элсэн чихэр, 3 литр ус орно.
Бүрэн боловсорсон жимсийг сайтар угааж, цэвэрлэсний дараа халбагаар, эсхүл махны машинаар няцалж том шилэн саванд хийгээд усанд уусгасан элсэн чихрийн уусмал (сироп)-аа нэмж өгнө. Элсэн чихрээ хоёр тасалж хийвэл исэлт түргэн явагддаг.
дэлгэрэнгүй
Алимын дарс
2011/09/13
Алимын 6 литр шүүс, 1 кг элсэн чихэр орно.
Алимаар дарс бэлтгэхэд ус нэмэхгүй. Алимын шүүсэн дээр хоёр удаа элсэн чихэр нэмж өгнө. Цаашид хийгдэх бүх уйл ажиллагаа дээр өгүүлсэн дэс дараалал, аргачлалын дагуу хийгдэнэ.
дэлгэрэнгүй
Интоорын дарс
2011/09/13
3 кг интоор, 3 кг элсэн чихэр, 3 литр ус орно.
Интоороо том шилэн саванд хийж бэлтгэсэн чихэрлэг шингэнээ нэмж амсрыг нь марлаар таглана.
дэлгэрэнгүй
Холимог жимсний дарс
2011/09/13
3 кг тошлой, 3 кг үхрийн нүд, 4 кг улаалзгана, 9 кг элсэн чихэр, 3 л буцалсан ус, 1 шил архи, бага зэрэг талхны хөрөнгө (2-3 ш) орно.
Дарс хийхээр сонгож авсан жимснүүдээ сайтар угааж, цаасан дээр тараан тавьж хуурайшуулаад том шилэн саванд (10-20 л) хийж дараа нь элсэн чихрээ цацаж улмаар ус нэмж өгнө.
дэлгэрэнгүй
Усан үзмийн дарс
2011/09/13
5 кг усан үзэм, 3 кг элсэн чихэр, 12 л буцалсан ус орно.
Усан үзмээ няцалж, элсэн чихрээ хийгээд долоо хонуулсны дараа усаа нэмж cap болгоно.
дэлгэрэнгүй
Хатсан үр жимсний дарс
2011/09/13
Интоор, усан үзэм, чавга тус бүр хагас кг, буцалсан ус 10 л, элсэн чихэр 2 кг орно.
Хатсан жимснүүдээ сайтар угааж цэвэрлэсний дараа том шилэн саванд хийж, улмаар дээр нь 10 л буцалсан халуун ус, 2 кг элсэн чихрээ нэмж гурван cap тасалгааны температурт байлгана.
дэлгэрэнгүй
Идээшмэл дарс
2011/09/13
Дарсны энэ төрлийг гүйцэд боловсорсон шүүслэг ямар ч үр жимсээр бэлтгэж болно. Жимсээ 10 литрийн багтаамжтай лонх хэлбэрийн шилэн савны хоолойг дүүртэл хийж дээрээс нь хэдий хэмжээний орно, төдий чинээгээр архи нэмнэ. Дараа нь түүнийгээ үйсэн бөглөөгөөр зөөлөн бөглөж улмаар хоёр давхарласан зотон даавуугаар нэг удаа битүү ороож үзүүрийн хэсгийг лонхны хоолойд зангидна.
дэлгэрэнгүй
Зөөлөн идээшмэл дарс
2011/09/13
Энэ идээшмэл дарсыг бөөрөлзгөнө, үхрийн нүд эсвэл тошлойгоор бэлтгэхэд илүү зохимжтой. 3 кг шүүслэг жимс, 7 литр түүхий усыг 1 шил архины хамт 10 литрийн багтаамжтай шилэн лонхонд хийж сайн хөдөлгөөд зөөлөн бөглөн тааран даавуугаар бөглөөг ороож оосроор даруулан уяна.
дэлгэрэнгүй
Интоорын ликёр дарс
2011/09/13
3 кг интоор, 2 кг сахар, 2 шил архи орно. Шилэн лонхонд гүйцэд боловсорсон интоорыг яснаас салган хийнэ. Илүү сайхан амт, үнэртэй болгохын тулд цөөн тооны, атга орчим интоорын хагалсан яс нэмж өгнө.
дэлгэрэнгүй
Цангисны ликёр дарс
2011/09/13
4 шилэн аяга (стакан) цангис, 500 гр сахар, 750 гр архи орно. Махны машин ашиглан эсвэл сайтар нухаж няцалсан жимсээ таглаатай төмпөн саванд хийж архиа нэмээд нягт таглан 3-4 хонуулна.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats