Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дарсны хөрөнгө бэлтгэх арга
150-200 гр үзэм буюу усан үзэм, 50-60 гр элсэн чихэр авч савандаа хийгээд уг савны эзлэхүүний хувь хэмжээтэй тэнцэх буцалсан ус нэмж хөвөн бөглөөгөөр бөглөн дулаан газар тавина. 3-4 өдрийн дараа бэлэн болсон хөрөнгийг исгэж байгаа дарсанд хийж өгнө. Хөрөнгийг мөн зэрлэг жимс, жимсгэнээр бэлтгэж болно. Үүний тулд 1 кг жимсэнд 100 гр элсэн чихэр орохоор тооцож аваад жимс, жимсгэнийн бяцармаг дээр нэмж өгнө. Бэлтгэсэн хөрөнгийг шилэн буюу паалантай саванд хийж, шавьж хорхой орохоос хамгаалан марлаар бүтээнэ. 18-20°С-ийн температуртай дулаан байранд 2-3 өдөрт хөрөнгө эсэх бөгөөд бяцармагийг даавуун уут, шанаган шүүрт хийж шахаад ялган авсан шүүсийг исэлт удаашралтай байгаа дарсанд хийж өгнө.
     Шинээр бэлтгэсэн дарсны хөрөнгө нь сахрыг илүү эрчимтэй задалж улмаар дарсанд 16-17 хэм зарим үед 18-19 хэмийн спирт үүсгэдэг байна. Дарсны хөрөнгө сахрыг эсгэх явцдаа өвөрмөц үнэртэй эфирийн бодисууд ялгаруулдаг. Сайхан үнэрт эфирүүд ялангуяа дарс даралтын хугацаанд ихээр хуримтлагдаж, дарсанд гайхамшигтай өвөрмөц зөөлөн амт, анхилам чанар үүсгэдэг. Ийм учраас дарсны үйлдвэрлэлд зөвхөн дарсны хөрөнгө ашиглах нь илүү ашигтай. Талх, пивоны хөрөнгийг (дрожжи), дарс бэлтгэхэд ашиглахыг зөвлөдөггүй. Учир нь эдгээр хөрөнгө дарсыг зөвхөн муутгадаг байна.
Сул исэлтийн үед шүүсэнд 7-12°-ийн спирт хуримтлагдана. Ийм сулхан дарс тогтворгүй 6өгөөд хадгалалтын нөхцөл тааламжгүй үед амархан хөгцөрч, гашлах ба дахин исдэг. Исэлт хэвийн явагдвал 14°, чанга сайн дарс 16-17°-тэй гарна.
     Исэж буй дарсан дахь бүх сахар исэж задарсан бол ийм дарсыг хуурай дарс гэнэ. Хуурай дарс 0.7-0.8%-ийн хүчиллэгтэй байх ёстой. Хүчиллэг нь үүнээс ихэсвэл хуурай дарс хэт чангарч таагүй амттай болно. Дарсны хүчиллэгийн хэмжээг багасгахын тулд хэт исгэсэн шүүсийг хүчиллэг багатай шүүстэй холино. Шүүсний хүчиллэгийг ийм аргаар багасгахад дарсны хадмалын чанарыг алдагдуулахгүй. Хэт шингэрүүлсэн шүүсний дарс шүүрмэг багатай сул амттай болно.
     Шүүсэнд 14-17°-ийн спирт үүсмэгц исэлт зогсож, нүүрсхүчлийн хий ялгарах нь зогсоно. Ийм концентрацитай спиртийн нөлөөллөөр хөрөнгө болон бусад хольцууд тундасжина. Исэж дууссан шинэ дарс тунгалагжиж улмаар савны ёроолд нягт тунадас үүсгэдэг.
Тунадсанд агуулагдаж буй бодисууд задралд орж, дарсны амт үнэрт муугаар нөлөөлдөг учир тунгалагжсан дарсыг яаралтай юүлж авах хэрэгтэй. Тунгалагжсан дарсыг хоосон саванд юүлэхдээ ч резинэн гуурс ашиглана. Гуурсны нэг үзүүрийг дарсанд дүрж нөгөө үзүүрээс сороход чөлөөтэй гоожно. Дарсыг хурдан юүлэхийн тулд хоосон саваа дарстай савны түвшингээс доор байрлуулна. Юүлэхдээ тунадсыг цэвэр дарсанд оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Юүлж авсан цэвэр дарстай савыг хөвөн таглаагаар сайтар таглаж лааны тос, баримлын шавраар битүү шавна. Дарсыг 7-10°С-ийн температуртай сэрүүн өрөөнд дарна. Тогтворгүй, сул дарсыг арай сэрүүн газар хадгална.
     Шинэхэн исэж дууссан боловч, исгэлэн дарс бол амтыг нь сайжруулахын тулд 1 литр дарсанд 50-100 гр элсэн чихэр орохоор тооцон нэмж болно. Ингэж амталсан дарсыг сэрүүн газар 3-4 cap дарна.
Иймэрхүү байдлаар 16°-ийн хүчтэй дарс гарган авахын тулд 1 литр шүүсэнд 16х17гр=272 гр элсэн чихэр нэмэх хэрэгтэй болно. Дарсны амтыг сайжруулахын тулд түүн дээрээ дахин 50-100 гр элсэн чихэр нэмэх ёстой. Хэрвээ уг чихрийн зарим хэсэг нь хөрөнгөгүй өсөж үржих болон исэлтийн явцад бусад бодис ялгаруулахад зарцуулагдах учиртайг харгалзвал 400 гр түүнээс дээш хэмжээний элсэн чихэр шаардагдах болох нь харагдаж байна.
Чавга, лийр, давжаа алим, гүзээлзгэнэ, нэрсний дарс хадгалалт муу даадаг. Харин усан үзэм, бөөрөлзгөнө, хад, үхрийн нүд, тэс, чацаргана, улаалзганын дарс илүү хадгалалт даадаг, тогтвор сайтайд тооцогдоно. Иймд тогтвор муутай дарсыг эхний ээлжид худалдаалах буюу хэрэглэх хэрэгтэй.
     Гэрийн сайн чанарын дарсыг мөн төрөл бүрийн жимс, жимсгэнийн холимог шүүсээр хийж болдог.
Янз бурийн витамины агууламж ихтэй нохойн хошуу, чацарганын болон бусад жимсний шүүсийг дарс үйлдвэрлэлд витаминлаг дарс гаргах зорилгоор ашигладаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats