Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бөөрөнхий байцаа
     Эрт ургацын байцааг чийгтэй сэрүүвтэр байранд 15 хоног хүртэл хадгалж хэрэглэнэ. Орой ургацын байцааг талбай дээр нь удаан байлгаж, эхний 1-2 удаа хяруунд цохиулж боолтыг улам чамбайруулсны дараа хураан авч хадгална. Хэт оройтуулан олон дахин гэсгээж хөлдөөвөл витамин, эрдэс бодисын агууламж буурч, удаан хадгалалт даахгүйд хүрнэ. Орой ургацын удаан хадгалах байцааг сонгож авахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:
  • Гадна талдаа хамгаалалтын 1-2 давхар хальстай, цайвар цэнхэрдүү өнгөтэй.
  • Гадна талдаа гэмтэлгүй, цагаан эрвээхэйн авгалдайд идэгдэж нүх үүсээгүй, нягтрал сайтай, зөв боогдсон байна.
  • Ишийг толгойноос 2-3 см зайд огтолж авсан, зөв хэлбэр дүрстэй, хатуу байх.
Хадгалахаар сонгож авсан байцааг 10 дугаар сарын сүүлч, 11 дүгээр сарын эх хүртэл түр хадгалах сэрүүвтэр байранд байлгаж байгаад хүйтрэхийн түрүүчээр зооринд бэлтгэсэн тавиур дээр 3-5 үеэс илүүгүйгээр ишийг нь дээш харуулан өрж хамгийн дээд талын байцаан ишийг доош харуулан тавина. Хадгалах байр -1 ээс +1 дулаантай, 80-90% харьцангуй чийглэгтэй байх нь тохиромжтой. Мөн ишийг нь утсаар сүлбэж оосорлоод булцууг нь доош харуулж зүүх, гэр, байшиндаа зоорь байхгүй бол цасаар битүү хучиж хөлдөөгөөд хадгалж болно.
     Хадгалж байгаа байцааг 5-7 хоног тутам тогтмол шалгаж шарласан навчийг хуулж хаях ба ерөнхийдөө зөөлөрч муудсан шинж илэрвэл даруйхан ялган авч хүнсэнд хэрэглэнэ. Байцаан нэг хэсэгт ялзрал үүсвэл нийт байцаад амархан халдварлана.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats