Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төмс, хүнсний ногоог зоорилж хадгалах
2011/09/13

Манай орны цаг уурын эрс тэс уур амьсгалтай уялдан төмс, хүнсний ногооны хадгалалтыг буруу зохион байгуулбал ихээхэн хэсэг нь гэмтэж хаягдана. Төмс, хүнсний ногоо нэг бүр зооринд хадгалах нарийн горимтой байдаг. Бид түүнийг ногоо тус бүр дээр авч үзье.
Төмс
2011/09/13
Түүнийг хураасны дараа дэлгэж хатаагаад зоорилохын өмнө хальсжилтыг шалгана. Хэрэв төмсний хальсыг хуруугаараа нитгэрч үзэхэд хальс нь амархан зулгарч байвал дутуу хальсжсан, зулгарахгүй бол хальсжсан гэж үзэж хадгалалтад шилжүүлнэ.
дэлгэрэнгүй
Бөөрөнхий байцаа
2011/09/13
Эрт ургацын байцааг чийгтэй сэрүүвтэр байранд 15 хоног хүртэл хадгалж хэрэглэнэ. Орой ургацын байцааг талбай дээр нь удаан байлгаж, эхний 1-2 удаа хяруунд цохиулж боолтыг улам чамбайруулсны дараа хураан авч хадгална.
дэлгэрэнгүй
Манжин
2011/09/13
Бусад ногоотой харьцуулахад шар манжин зузаан хальстай, гэр орны нөхцөлд болон зооринд хадгалалт илүү даадаг.
дэлгэрэнгүй
Шар лууван
2011/09/13
Энэ тарималыг хураасны дараа 2-3 хоног сайн хатаагаад хайрцаг ба газарт асгасан элсэн хөрсөнд нарийн, бүдүүн үзүүрийг нь ээлжлэн үелүүлэн өрж элсээр далд ортол хучиж хадгална.
дэлгэрэнгүй
Бөөрөнхий сонгино
2011/09/13
Таримал ургамлын энэхүү төрлийг сахалд нь наалдсан шороог цэвэрлэж, булцуунаас 2-3 см зайтайгаар ишийг тайрч хуурай газар дэлгэн, үе үе эргүүлж 10-15 хонуулаад зоорины сараалжин тавиур модон дээр 2-3 үеэр өрж удаан хугацаагаар хадгалж  болно.
дэлгэрэнгүй
Урт сонгино
2011/09/13
Эрт ургацын сонгиныг зооринд 3-5 хоног хадгалж ашиглаж болно, түүнээр удаан хугацаанд байлгавал хатаж муудна.
дэлгэрэнгүй
Сармис
2011/09/03
Хураасны дараа том жижгээр нь ялган хэсэг хэсгээр нь бөөгнүүлэн, бороо чийгээс хамгаалж 3-5 хонуулаад 25-50 ширхгээр багцлан сүлжиж амбаар саванд өлгөж хатаана.
дэлгэрэнгүй
Тарвас, амтат гуа, хулуу
2011/09/03
Тарвас, амтат гуа, хулууг зооринд юм уу сэрүүвтэр байранд тавиур дээр нэг эгнээгээр өрж хадгална.
дэлгэрэнгүй
Чинжүү
2011/09/03
Чинжүүг сармисны нэг адил хэлхэж хатаасны дараа зооринд юм уу сэрүүвтэр байр, гал зуухны өрөөнд хадгална.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats