Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимс, ногоо хадгалах ерөнхий аргууд
     Ургамлын гаралтай бүтээгдэхүүний түргэн хугацаанд муудахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь шинэ ургацын ногоо. жимс жимсгэнэ, мөөг нь их хэмжээний ус (70-96%) агуулж байдагтай холбоотой. Иймээс бичил биетүүд, ферментийн үйлчилгээнээс хамгаалахын тулд нөөшлөн (лаазалж) хадгалах нь ихээхэн зохимжтой. Өөрөөр хэлбэл тодорхой боловсруулалт хийсний дараа тусгай саванд хийж нөөшлөн хадгалснаар хүнсний бүтээгдэхүүнийг муутгадаг бичил биетэн ба ферментүүдийн үйл ажиллагааг зогсоох нөхцөлийг бүрдүүлнэ. Боловсруулалт хийгээд савлаж хадгалах нь тухайн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгаад зогсохгүй мэдээж хэрэг таны гэрийн нөхцөлд бэлтгэх хоолны нэр төрлийг олшруулна. Цаг уурын эрс тэс өөрчлөлттэй, хүйтэн, сэрүүн улирал удаан үргэлжилдэг манай орны нөхцөлд жимс, ногоог дараагийн жилийн ургац хүртэл хадгалж хоол хүнсэндээ хэрэглэх арга, технологийг сурч эзэмшвэл эдийн засгийн ихээхэн үр ашигтайн дээр хүний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймээс байгууллага, айл өрх бүр хүнсний ногоо, жимс тариалж хураасан ургацаа боловсруулах, хадгалах аргад суралцах нь зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд хойшлуулшгүй, онцгой чухал асуудал мөн.
     Жимс, ногоог боловсруулж хадгалах буюу нөөшлөх гэж юу болох, гэрийн нөхцөлд ямар аргуудыг хэрэглэж болох тухай дурдъя. Нөөшилж хадгалах гэдэг нь бүтээгдэхүүнийг, ялангуяа хурдан мууддаг хүнсний зүйлийн чанарыг нь алдагдуулахгүй удаан - хугацаагаар хадгалахын тулд зохих хэмжээний боловсруулалт хийгээд цэвэршүүлэн тусгай саванд хийж хадгалах ажиллагаа бөгөөд цэвэршүүлэх явцад зөвхөн микробиологийн төдийгүй ферментийн үйлчлэлээр үүсдэг биохимийн үйл ажиллагааг таслан зогсоодог байна. Нөөшлөн хадгалах аргыг физик, физик-химийн, биохимийн, химийн гэж дотор нь ангилна. Дурьдсан бүх аргыг орон сууцны барилга, гэрийн нөхцөлд бүрэн хэрэглэх бололцоотой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats