Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимс, жимсгэнийн дармал (компот) хийх ерөнхий арга
2011/09/03

     Гэрийн нөхцөлд жимс, жимсгэнийн дармал бэлтгэхдээ байгалиас түүсэн юм уу таримал талбайгаас хурааж авсан жимс, жимсгэнийг савлахаас өмнө гүйцэтгэх ёстой боловсруулалтыг хийсний дараа халуун ус юм уу ууранд чанаж бэлтгэсэн 0.5,1.0, 2.0, 3.0 литрийн багтаамжтай шилэн саванд хийж дээрээс нь буцалсан ус нэмэн 10-15 минут байлгана. Дараа нь энэ усаа юүлэн дахин буцалсан ус хийж мөн 10-12 минут байлгана. Юүлсэн усаар жимсний шүүслэг бэлтгэх нь нэн тохиромжтой бөгөөд 1 литр усанд 250 эсхүл 300 гр элсэн чихэр хийж буцалган халуунаар нь жимстэй саванд хийнэ,
     Дармал бэлтгэхэд тошлой, давжаа алим, улаагана, үхрийн нүд, чацаргана, нэрс, бөөрөлзөгөнө, анис, цангис болон манай оронд ургадаг бусад жимс, жимсгэнийг ашиглах бүрэн боломжтой.
     Жимс, жимсгэнийн дармалын 45-60 хувийг өтгөн жимс, 55-40 хувийг жимсний чихэрлэг шүүс эзлэх ёстой.
Алимын дармал
2011/09/03
Алимаа шилж сонгоод үрийн үүр, шилбийг авч хаяад 6-8 хэсэг болгон хэрчиж шилэн саванд хийгээд буцалсан ус нэмж 10-15 минут байлгадаг. Дараа нь усаа юүлээд дахин шинээр буцалсан ус хийж мөн 10-12 минут байлгана.
дэлгэрэнгүй
Үхрийн нүдний дармал
2011/09/03
Хэт боловсроогүй, хагарч гэмтээгүй, боловсорсон цоморлигийн навч, шилбэнээс салгаж, хүйтэн усаар угаагаад шилэн саванд хийнэ. Жимстэй саванд буцалсан халуун ус нэмж таглаад 10-15 минут байлгасны дараа усыг юүлж түүгээр чихэрлэг шүүс бэлтгэх ба савтай жимсэнд дахин буцалсан ус хийж 10-15 минут байлгана.
дэлгэрэнгүй
Чацарганын дармал
2011/09/03
Жимсийг шилж сонгон угааж, шилэн саванд хийгээд 60-70 хувийн концентрацитай чихэрлэг шүүс нэмж өг. Жимстэй шилний амсар дээр тагийг нь сул тавьж 15-20 минутын турш 100°С температуртай буцалсан усанд хийж халаана.
дэлгэрэнгүй
Давжаа алимын дармал
2011/09/03
Шилэлт хийж цоморлигийн навчнаас салгах ба харин жимсний хөлийг үлдээж болно. Усаар сайтар угаасны дараа шилэн саванд хийж дээр нь буцалсан ус хийж савныхаа тагийг нь тавьж 10-15 минут оролдолгүй орхино. Хугацаа болмогц эхний усыг юүлж түүгээр чихэрлэг шүүс бэлтгэнэ.
дэлгэрэнгүй
Гүзээлзгэний дармал
2011/09/03
Гүйцэд боловсорсон жимсийг ялган авч хүйтэн усаар сайтар угаагаад шилэн саванд хийнэ. Чихэрлэг шүүсийг нэмж хийгээд тагийг нь тавьж 85-90°С температурт 15 минутын турш байлгаж халаана. Дараа нь халуун уснаас шилтэй ундаагаа гарган авч таглаад доош харуулан тавьж тасалгааны температурт хөргөнө.
дэлгэрэнгүй
Цангисны дармал
2011/09/03
Жимсээ ялган хүйтэн усаар угаасны дараа шилэн саванд хийнэ. Шүүслэгээ нэмж тагаа тавьж 30 минутын турш ариутгана. Дараа нь таглах багажаар таглаад уруу нь харуулан тавьж тасалгааны температурт хөргөнө.
дэлгэрэнгүй
Хар үрт тэсийн дармал
2011/09/03
Хар үрт тэсийн дармал хийхийн тулд бүрэн боловсорч өнгө нь хувирсан амтлаг жимсийг ялган хүйтэн усаар сайтар угаагаад савлана. Савлахдаа жимсээ нягт шиг хийж улмаар халуун ус дээрээс нь дүүртэл нэмээд савныхаа тагийг таглаж дээрээс нь тавьж 15-20 минут байлгана.
дэлгэрэнгүй
Аньсны дармал
2011/09/03
Аньсны дармал. Хатсан, гүйцэд боловсроогүй жимсийг түүж хаяад шилбэнээс салган зузаан ёроолтой саванд (тогоо, хоолны сав) 1 кг аньсанд 100 мл ус орохоор хийж чанана. Саваа таглаад зөвлөн галаар (80-85°С) жимснээс хангалттай хэмжээний шүүс ялгартал гал дээр байлгана.
дэлгэрэнгүй
Тошлойн дармал
2011/09/03
Тошлойгоор дармал бэлтгэхэд гүйцэд боловсроогүй жимс ашиглах нь тохиромжтой байдаг. Жимсийг ялгаж цоморлигийн навч, шилбийг хайчаар таслан хүйтэн усаар сайтар угаана. Усыг гоожуулж шилтэй жимсэнд буцалсан халуун ус хийж таглаад 10-15 минут байлгана.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats