Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Оросын үндэсний хоол ногоотой шөл (ши).
Ногоотой шөлийг шинэхэн болон давсалсан байцаа, шавеля, буудай зэргээр хийж үндэс урт ургамал, улаан лооль, томат, цөцгий бусад амтлагчаар амт оруулна. Эдгээр нь шингэц сайтай, хоол идэх дур хүргэдэг хольцууд юм.
Исгэж давсалж хадгалсан байцаан шөл сүүний хүчил их агуулдаг тул хонь, үхэр, гахайн өөхтэй мах оролцуулан хоол хийвэл тохиромжтой.
Оросын ши-г бэлтгэхэд 1 кг ястай мах, 4 л ус, 1,2 кг шинэ байцаа, 150 г бөөрөнхий сонгино, 100 г шар манжин, 100 г улаан манжин, цоохор маалинзын үндэс, яншуй, 120 г цөцгий, 60 г өөх, хоолны 1 халбага томатын зутан буюу 2 шинэ улаан лооль, лаврын 3 навч, хар чинжүү 2-3 бөөрөнхий, 90 г ногоон сонгино юмуу гоньд, давс орно. Хоол хийх махыг хүйтэн усаар зайлж цэвэрлээд зөөлөн гал юмуу цахилгаан зуухан дээр 2-2,5 цаг чанана. Дараа нь 1x1 см-ээр хэрчсэн бөөрөнхий байцааг хийнэ. Хагас цаг хиртэй хугацаагаар зөөлөн гал дээр байлгасны дараа хэрчиж хайрсан бөөрөнхий сонгино, лууван, манжин, томат болон амтлагчдыг хийж бэлэн болтол буцалгана.Төгсгөлд нь давс хийж хутгасны дараа тогооноос махыг гарган жижигхэн хэсгүүдээр хэрчиж тавагт хийгээд ши-гээ дээрээс нь нэмж цөцгий, жижиг хэрчсэн ногоон сонгино, гоньдоор амт оруулна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats