Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүлэмж, хүлэмжинд ногоо тариалах
2011/09/27
Манай орон байгаль, цаг уурын хувьд таримал жимс, ногоо нэг бүрийг тариалахад тохиромж муутай нь хавар орой дулаарч, намар эрт хүйтэрдэгтэй холбоотой байдаг. Өргөст хэмх, улаан лооль, салатын байцаа, амтат чинжүү, тарвас, хулуу, зэрэг дулаан цаг агаарт ургадаг ногоог монголчууд хоол хүнсэндээ өргөн хэрэглэж сурчээ. Эдгээрийг манай орны нөхцөлд хүлэмжинд таривал зун, намрын улиралд арвин ургац авч шинээр нь хэрэглэхийн зэрэгцээгээр заримыг нь нөөшлөн хэрэглэнэ гэж бодож албан байгууллага, айл өрх бүр өөрийн талбай хашаанд хүлэмж барьж ашиглах хэрэгтэй билээ.
дэлгэрэнгүй
Хүлэмжийн материал
2011/08/30
Хүлэмжийн яс мод (каркас) нь салхи, цас, борооны ачаалал байнга хүлээхийн хамт хүлэмжийн дотоод, гадаад температурын ялгааг тэсвэрлэх чадвартай байх ёстой. Яс мод аль болох хөнгөн, хүлэмж рүү тусах нарны тусгалыг аль болохоор хаахгүй байх шаардлагатай.
дэлгэрэнгүй
Хөрс
2011/08/30
Хүлэмжинд урьдчилан бэлтгэсэн суулгацыг суулгахын тулд манай орны нөхцөлд хар шороот ба хүрэвтэр хөрсийг малын бууцаар бордож бэлтгэх ба хөрс аль болох сийрэг, ялзмаг агуулсан, чийг нэвтрэлт сайн, хортой микроорганизм агуулаагүй байх хэрэгтэй.
дэлгэрэнгүй
Усалгаа
2011/08/30
Хүлэмжийн хөрсийг шүршиж услана. Хэрвээ ус хүйтэн бол тусгай саванд юүлж хүлэмжийн дотор тавьж бүлээвтэр болгоод ногоогоо услана.
дэлгэрэнгүй
Бордоо
2011/08/30
Бууцыг хөрстэйгээ хольж хутгахаас гадна усанд найруулаад шүршиж бордож болно. Бордоогоор бордвол хоёр жил тутам хөрсөө солих шаардлагагүй байдаг.
дэлгэрэнгүй
Өргөст хэмх
2011/08/30
Өргөст хэмхний маш олон сорт байдаг. Богино жимстэй сортын ургацыг бүтнээр нь харин урт жимстэй бол түүнийг богинохон хэрчиж нөөшлөнө.
дэлгэрэнгүй
Улаан лооль
2011/08/30
Улаан лоолийн үрийг шилэн дарлаганд тариалснаас хойш 15-20 хоногийн дараа хүлэмж буюу их талбайд шилжүүлэн тарих суулгац бэлэн болно.
дэлгэрэнгүй
Амтат ба халуун чинжүү
2011/08/30
Манай орны нөхцөлд 4-р сарын эхнээс эхлэн 18-25 0С температурт үрслүүлэх ба 8-14 хоногт үрслэгээ бэлэн болно. Хүлэмжинд 40х50 бүдүүвчээр суулгана.
дэлгэрэнгүй
Салатын байцаа
2011/08/29
 Салатны байцааны үрийг 5-18 0С температурт 7-12 хоногт үрслүүлж 15х25 см бүдүүвчээр талбайд суулгаснаас хойш 70-75 хоногийн дараа нэг хавтгай дөрвөлжин метр талбайгаас 10-15 ширхэг байцаа хурааж авна.
дэлгэрэнгүй
Шийгуа (арбуз)
2011/08/29

Хүлэмжинд шийгуа тариалбал 7-12 хоногт үрслэгээ гарч түүнийг 40х100 см бүдүүвчээр суулгавал нэг ургамлаас 4-5 жимс хурааж авч болно.
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats