Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимс, ногоо тариалахад хэрэглэх багаж хэрэгсэл
Харин өрхийн болон албан газрын бага шиг талбайд бүх ажил үндсэндээ гараар хийгдэнэ.
     Жимс, ногоо тариалах талбайн хөрсийг хагалж эргүүлэх, жимсний модны нүх ухахад ердийн хүрз хэрэглэнэ. (1.3-р зураг)
Хүрз бүх төрлийн хөрсөнд тохирох шовх үзүүртэй дөрвөлжин, хөнгөн хөрсөнд тохирох дөрвөлжин, хүнд хөрсөнд тохирох гурвалжин маягийн гэж ангилагдана. Хүрзийг гараар барихад тохиромжтой 1.2-1.6 м урт бөөрөнхий модоор ишилнэ.

     Хөрс сийрэгжүүлэх, зэрлэг устгах, хагалсан газрын чулууг зайлуулах, бөөн шороог тарааж газар тэгшилэхэд маажуурыг хэрэглэнэ. Маажуурын төмөр шүдийг 0.8-1.0 см-ийн бүдүүн утсаар бага зэрэг матигар 10-12 см урт хийнэ. Маажуур булан төмөрт барьж гагнасан 8-10 ширхэг шүдтэй, ишлэхэд зориулсан нүх онгитой байна.
Жимс, ногоо тариалахад хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг багажийн нэг бол тармуур байдаг. Тармуур нь эгц шүдтэйгээрээ маажуураас ялгаатай. Хөрс сийрэгжүүлэх хог ургамал түүх, хөрс тэгшлэхэд өргөн хэрэглэнэ.
Талбайг хайрцаглах, өтөг бууц, шороо малтахад 1.5-2 мм зузаан төмрөөр хийсэн 30-40 см өргөн, 15-16 см өндөр, ялимгүй иртэй малтуурыг ашиглана. Малтуурыг заримдаа модоор хийж болох боловч газар шороотой ажиллахад амархан эвдэрдэг муу талтай.
     Хөрсийг жижиглэх, мөр хооронд хөрс сийрэгжүүлэх, хогийн ургамал устгах, ховил, хамар гаргахад төрөл бүрийн цавчуур (яншир)-ыг өргөн хэрэглэнэ. Цавчуурын ирний өргөн 8-18 см байвал тохиромжтой. Сонгино сармис тарьсан талбайг тордож арчлахад 8-10 см, байцаа төмс зэрэг харьцангуй өргөн мөртэй талбайд 15-18 см өргөн иртэй цавчуур хэрэглэнэ. Цавчуурын ишний урт 1.5-1.6 м байна.
     Хүрз, маажуур, тармуур, малтуур, мөр гаргагч, цавчуурын ишний урт нь түүгээр ажиллах хүнд аль болохоор тохиромжтой, хөнгөн байх нь ядраахгүй, ажлын бүтээлд сайнаар нөлөөлнө.
     Цавчуурыг талбайд сууж ажиллахад дөхөм бодож богино иштэй ч хийж болно. Сонгино, жууцай, лууван, манжин, яншуй, гоньд зэрэг ургамлыг үрээр нь тарихад мөр гаргагчийг хэрэглэнэ.
     Мөр гаргагчийг хэрэглэснээр мөр тэгш, ижил гүнтэй, мөр хоорондын зай жигд болно. Мөр гаргагчийн шүдний өргөн 10-12 см, урт нь 15 см, шүдний хоорондох зай 15-17 см, тэмдгийн зузаан 1.5-2 мм байна.
     Жимсний тарималын мөчир тайрах, залгаас бэлтгэх зэрэгт цэцэрлэгийн хайч, хөрөө, хутга зэргийг ашиглана.

   Лууван, манжин, сармис болон бусад ногооны жижгийг дараачийн ээлжид авахаар үлдэж томыг ганцаарчилсан ухахад 40-50 см урт төмөр гадас байна. Үүнийг дан төмрөөр хийвэл хүнд байдаг учраас модон иштэй байж болно. Гадасны үзүүрийг бага зэрэг хавтгайлж өгвөл ухаж байгаа ногоог гэмтээдэггүй.
Үрслэг ухаж авах, түүнийг талбайд суулгах хонхор гаргахад барилгад хэрэглэдэг нийвийг ашиглах нь тохиромжтой.
     Хөрсийг нунтаглах, чулуу болон хатсан иш, навч ялгахад төмөр шигшүүр хэрэглэнэ. Түүнийг 0.8-1.2 см нүдтэй төмөр торыг модонд хадаж хийнэ.
     Хайрцаглаж тариалсан талбайг услахад 2-2.2 м урт иштэй, 1.5-2 л багтаамжтай шанагыг хэрэглэнэ. Шанага хэрэглэснээр талбай дээгүүр явахгүй, үрслэг болон жимс ногооны өсөлттэй уялдуулан их бага хэмжээгээр услахад уг шанага ихээхэн тохиромжтой байдаг. Мөн 10-15 л багтаамжтай саванд шүүртэй цорго гаргаж шүршиж услахад тохиромжтой.
     Алим, давжаа алим, үрэл, чацарганын жимсийг түүхэд цэцэрлэгийн шатыг ашиглана. Цэцэрлэгийн шатны хоёр хөл тулгууртай, эсхүл 4 хөлтэй байна. Дөрвөн хөлтэй шат нь дээрээ сууж ажиллахад зориулсан тавцантай, тавцангүй байж болно. Шатны өндөр 1.5-3 м байх ба шатыг мод юм уу төмөр хоолойгоор хийнэ. Шат аль болох хөнгөхөн байх шаардлагатай.
     Жимс, ногоо тариалах талбайн хөрсийг боловсруулж, цэвэрлэхэд гарсан чулуу, хог, малын бууц, ус, бордоо зөөхөд гараар түрдэг жижиг тэргэнцэр, хоёр хүн дамжлаад явдаг зөөгүүр (носилк)-ийг хэрэглэнэ.            
Тэрчлэн үрслэгээ ургуулах хайрцгууд, ногоо хийж зөөх хувин, caгс, өвс хадах шимээсэг хадуур, ус хийх 100-200 л багтаамжтай төмөр торх (бочка) зэрэг багаж хэрэгсэл өргөн ашиглагдана.
     Тэрчлэн хүйтэн, сэрүүн үед ногоо хучих хуучин хөнжил, бүтээлэг, гялгар бүрхүүл, шуудай зэргийг шаардлагатай үед хэрэглэхээр амбаар саванд байнга бэлэн байлгах хэрэгтэй.
     Мөн жимс, ногоо тариалахад агаар, хөрсний халуун хүйтэн үзэх температур, чийглэг хэмжигч, метр, гар жинлүүр, хоёр талдаа гадастай 10-20 м нарийн олс, тэмдэглэлийн дэвтэр, харандаа, гарын авлага болох ном хэвлэл, сониноос хайчилж авсан зүйл хийх хавтас зэрэг хэрэгтэй байдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats