Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үрийг урьдчилж бордох
      Ногооны болцыг түргэтгэх, өвчин тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор 8 л усанд 160-200 г мод, аргалын үнс хийж сайтар хутган тавьж хонуулсны дараа шүүж авсан уусмалд үрийг 5 цаг байлгаад даавуун дээр тавьж дэлгэн хатаагаад тариална. Бололцоотой нөхцөлд мод, аргалын үнсний оронд 4-8 мг марганц хүчлийн кали, 0.8-2.4 г молибден хүчлийн амони, 2.4-4.0 метилений цэнхэр, 0.08-0.4 г зэсийн байван, 40 г сод, 0.8 г никотины хүчлийг 8 л усанд найруулж үрээ түүнд хийж 5-6 цаг байлгахад үр дэвтэж тэжээгдэнэ. Үрээ шүүж аваад даавуун дээр дэлгэн тавьж хатаасны дараа талбайд суулгана. Хэрэв бордох үрийн хэмжээ бага бол үр уусмалаар бүрхэгдэж байхаар шингэний хэмжээг сонгож авна. Тэрчлэн тарих үрийг үхрийн баасны уусмалд байлгаад тарихад ургац мөн  нэмэгддэг.  Эдгээр аргын  үед  үр тэжээл авч төмс хүнсний ногоо амархан томрох учир хэрэглэж сурах нь чухал.
     Төмс, хүнсний ногоог тариалж арвин ургац авахад талбайг зөв сонгож, хөрсийг өмнөх оны 8. 9 дүгээр сард боловсруулж бэлтгэх явдал байдаг. Хөрсийг боловсруулахдаа анжсаар юм уу хүрзээр 25-40 см гүн хагалж хөрсөө эргүүлсний дараа түүнийг бутлан сийрүүлээд хавар нь хөрсний дээд үе гэссэний дараа хөндлөн чиглэлд борнойдож тэгшилдэг. Айл гэрийн жижиг талбайд хөрс боловсруулах техник ашиглах шаардлагагүй, харин энд дурьдсанд дагуу хар хөрс боловсруулалтыг хүрз, жоотуу, гаапуу, тармуур зэрэг гар багажаар хийж гүйцэтгэнэ.
     Хэрэв намар хагалж бэлтгэсэн хөрс, хавар нягтарсан байвал дахин хагалах юм уу борнойдоод ногооны төрөл тус бүрд зориулсан хайрцаг хийж бэлтгэнэ. Хайрцаглахдаа хэрхэн услах, ургамал хоорондын боловсруулалтыг яаж хийхийг бодолцон байцаа, лууван, манжин, улаан лооль, өргөст хэмх, сонгино, сармис тарих хайрцгийг 2x4, 2x5 м хэмжээтэй хийх нь тохиромжтой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats