Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ногооны үрслэгээ бэлтгэх:
Ногооны үрслэгээ бэлтгэх: Манай орны цаг агаарын нөхцөлтэй уялдан хүнсний ногооны ургаж бүрэн боловсрох хугацаа дулаан байх өдрийн тооноос их байдаг учраас дулаан байранд урьдчилан ургуулж үрслэгээ бэлтгээд талбайд шилжүүлж суулгана. Ногоочдын туршлагаас үзэхэд бөөрөнхий байцаа, үхэр сүүл, лооль, улаан шар манжин, өргөст хэмх, чинжүүний үрийг дулаан байранд ургуулж үрслэг бэлтгэх шаардлагатай. Үрслэгийг дулаан тасалгаанд юм уу шилэн дарлагад ургуулна.
Дулаан тасалгаанд үрслэг ургуулахдаа 50x30x14 см хэмжээний модон хайрцаг бэлтгэж түүнийгээ урьдчилан бэлтгэж бордсон шим тэжээл сайтай хөрсөөр 10 см орчим зузаан үеэр дүүргэнэ. Хөрсөө ханатал услаад үрээ суулгаж түүнийг соёолж гарч иртэл шил юмуу нийлэг цаасаар таглан нар, гэрэл сайтай газарт байрлуулна. Үрслэг цухуйж эхэлснээс хойш хайрцгийг нар дагуулан шилжүүлж, шаардлагатай үед шүршүүрээр услан, их халуун бол тагийг үе үе авч чийг, агаараар хангаж өгнө. Үрслэгээ гаргаж авсан хөрстэйгөө түүний талбайд шилжүүлэн суулгахад хялбарыг бодож дээрх модон хайрцагтаа 40 ш багтахаар 6 см орчим диаметртэй цаасан аяга хийж, тус бүрийг нь хөрсөөр дүүргэж ханатал услан тус бүрд үрээ суулган хайрцагт бойжуулж байгаагийн нэгэн адилаар арчилна. Сүүлийн үед зарим туршлагатай ногоочид 10x10, 10x15 см хэмжээтэй нийлэг уут юм уу олон дахин ашиглах бололцоотой ёроолгүй нийлэг аяга хийж хэрэглэх болов. Хувийн бага шиг талбайд тарих үрслэгийг орон сууц, гэрийн нөхцөлд ч бэлтгэж болно. Тасалгааны температур 18-22 хэм байхад тохиромжтой.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats