Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жимс, жимсгэнэ тариалахад тавих шаардлагууд
     Өсөлтийн үе шат бүхэн дараагийн үе шатны бэлтгэл болдог бөгөөд өсөлтийн аль нэг үе шатанд агротехникийн горим зөрчигдвөл ургац буурах юм уу онцгой тохиолдолд жимсний мод, сөөг үхэх ч явдал гарна. Үүнээс гадна гэрэл, дулаан, чийг, бордоо дутагдах, хүчтэй салхи шуурга, мөндөрт цохигдох, хорхойд идэгдэх зэрэг нь ургацад муугаар нөлөөлнө.
Хавар орой болтол хүйтэн сэрүүн байх тохиолдолд нахиа оройтож задрах, цэцэглэх үед бүгчим халуун өдрүүд олон хоног үргэлжилбэл муу цэцэглэх, ус чийг, бордоо дутагдвал модны өсөлт зогсох зэрэг гадаад орчны нөлөөллийг ямагт бодолцох хэрэгтэй.

Талбай сонгох. Жимс, жимсгэнэ тариалахад энгэр ээвэр, голлох салхинд өртөхгүй, шим тэжээл сайтай, урсгал усаар услах боломжтой газрыг сонгож авах хэрэгтэй. Уулын ар тал, намгархаг юм уу хайрга, хужиртай, бужигнасан цагаан саарал хөрстэй газрыг сонгон авч болохгүй. Газрын гүний усны түвшин 1.5-1.8 м-ээс ойргүй,  жимсний үндэс зүг бүртээ жигд тархах боломжтой чулуугүй, зөөлөвтөр хөрсөнд жимс сайн ургана.

Хөрс боловсруулах. Сонгож авсан талбайнхаа хөрсийг 25-30 см гүн хагалж, хөрсөө бутлан тэгшлээд хөрсний үржил шим муу бол малын бууцаар бордоно. Жимсний суулгацыг хавар суулгах бол өмнөх намар нь хөрсөө бүрэн боловсруулж, сайтар    усалж өвөлжүүлсний дараа хавар нь дахин сийрэгжүүлж бэлтгэнэ.

Талбайг хуваах.  Жимс жимсгэнийн ургамлын наслах хугацаа, ургаж томрох үед үүсэх титмийн хэмжээ, хөрснөөс шим тэжээл авах боломж зэргийг харгалзан торниун алимыг 4-6, чацарганын 2.5-4, үхрийн нүд, хар үрт тэсийг, тошлойг 1.5-2.5. чавга, давжаа алимыг 3.5-4 м, бөөрөлзгөнийн 50-60, гүзээлзгэнийг 30-50 см зайтайгаар тус тус тариалахаар талбайн зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Талбайн хэмжээ жимс, жимсгэнийн нийт мод сөөгийн тоотой уялдаж өөр өөр байж болно.
Жимс, жимсгэнийн суулгацыг суулгасны дараа зарим нь 2-4 жилийн дараа жимсэлнэ. Энэ хугацаанд мод, сөөгийн хооронд төмс, хүнсний ногоо тарьж болох бөгөөд жимсэлж эхэлснээс хойш тарих шаардлагагүй. Учир нь хөрсний шим тэжээл хүрэлцэхгүйд хүрнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats