Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Тошлой
      Жимсгэнийн энэхүү ургамлыг үхрийн нүдийг тариалдгийн нэгэн адил аргаар тариалж арчилна. Тошлой, үхрийн нүдтэй харьцуулахад хүйтэнд тэсвэртэй, чийг дулааныг түүний нэгэн адил шаардана. Одоогоор манай оронд тошлойны таримал сортуудыг өргөн тариалж суулгац бараг бэлтгэхгүй байна. Ийм учраас байгалийн тошлойн залуу мөчир юм уу гол ишний үндэснээс салаалж гарсан нэг настай бутанцарыг салган авч тариалах замаар тошлойн талбайтай болж болно. Суулгацыг талбайд суулгасны дараах хоёр дахь жилээс эхлэн цэцэглэж эхний үр жимсээ өгч эхэлнэ. Цэцэглэж байгаа үед нь хэт хүйтэрвэл цэцгийг хөлдөхөөс хамгаалж хучиж өгөх хэрэгтэй. Тошлойны 3-4 настай мөчир хамгийн баялаг ургацтай байх тул түүнийг ургуулахдаа бут өргөжин тэлж, олон салаалахаас төвөгшөөх хэрэггүй. Тошлойг жимс хэлбэрээр нь биш, гэрийн нөхцөлд чанамал шүүс хийж хэрэглэвэл зохимжтой.
     Ардын эмнэлэгт тошлойны хандыг цус төлжүүлэх, ходоодны өвчин намдаах, сүрьеэ өвчний эсрэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг тухай дурьдсан байдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats