Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хар үрт тэс
      Р витамин арвин агуулсан энэхүү таримал ургамал Улаангом ХАА-н нэгдсэн туршлага станцын талбайд 1970-аад оноос эхлэн тариалахад жил бүр жимсэлж байсан бөгөөд одоогоор түүний суулгацыг бэлтгэдэг байгууллага байхгүй байна. Тариалах, арчлан тордох арга нь үхрийн нүд, тошлойны нэгэн адил, харин үр жимсийг нь цусны даралт бууруулах, цусны судасны хана бэхжүүлэх, биеийн ерөнхий чалх сайжруулахад хэрэглэхээс гадна гэрийн нөхцөлд жимс, ус, сахрыг 1:1:1 харьцаагаар хольж хутган 6 цаг байлгасны дараа 20-30 мин буцалгаад дээр нь лимоны хүчил, бага зэрэг ванилин нэмэх замаар амттай сайхан чанамал хийж, удаан хугацаагаар хэрэглэж болох тул түүнийг өөрийн цэцэрлэгт тариалж сурах хэрэгтэй.
     Чацаргана, үхрийн нүд, тошлой, хар үрт тэс зэрэг жимсний ургамлуудыг үр, ногоон мөчир, салбарлан ургасан бутанцар, зайлуулан үржүүлэх, бут сөөг залгах аргаар тариалж цэцэрлэгээ байнга өргөтгөж болдог.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats