Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүзээлзгэнэ
     Байгалийн гүзээлзгэнийн том жимстэй таримал сортуудыг үрээр юмуу өвслөг ишээр нь үржүүлнэ. Үрийг нь хөрсөнд суулгасны дараагийн жилд 6 дугаар сарын дундуур цэцэглэж түүнээс хойш 35-40 хоногийн дараа жимсэлж, эхний 2-3 жилд ургацын хэмжээ өсөж 4, 5 дахь жилд жимс жижгэрч ургац буурч улмаар түүнийг зайлуулж дахин шинээр тариална.
      Гүзээлзэгнээс олон тооны өвслөг иш газрын хөрсөн дээгүүр тархан зангилаа үүсгэж үндэс навч бүхий үрслэгнүүд ургана. Өвслөг ишний эхний 3-4 үрслэгийг авч 30-45 см зайтайгаар үндэсний дээд хэсгийг хөрсний төвшинтэй нэг төвшинд байхаар баримжаалан тариална. Гүзээлзгэнийг долоо хоног тутам сайтар усалж, хөрсийг нь үе үе сийрүүлж байх хэрэгтэй. Түүний үндэс 20-30 см гүнд зүг бүртээ тархаж ургасан байдаг учир хөрсийг сийрүүлэхдээ ургамлын үндсийг таслахгүй байхыг анхаарах нь чухал. Гүзээлзгэнэ хэвийн байдлаар ургаж байвал түүний гурвалсан нийлмэл навч өнгөлөг байх ба хүйтрэх, олон өдөр дараалан хэтэрхий их халбал навчнууд өнгө зүсээ алдаж хорчийдог. Иймээс хүйтрэх үед таараар хучиж өгнө. Манай орны аль ч нутагт түүнийг өвс, сүрэл цасаар хучиж өвөлжүүлээд 5 дугаар сарын эхээр хучлагыг нь авч байна. Гүзээлзгэнийн жимс амт, үнэр сайтай эмчилгээ, тэжээл, гоо сайхны чиглэлээр ашиглахад тохиромжтой, манай орны аль ч нутагт, ялангуяа айл, албан газрын хашаанд, мал идэхээс хамгаалалт хийж тарьж чадвал амархан ургана.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats