Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бөөрөлзгөнө
     Шаравтар ба хүрэн ягаавтар өнгийн иш, мөчиртэй, өргөслөг бүрхүүлтэй 0.5-1.8 м хүртэл өндөр ургадаг олон наст сөөгт бөөрөлзгөнө жимс ургадаг. Бөөрөлзгөнийн газар дээрээс иш 1-2 настай, үндэсний систем нь олон настай байдаг онцлогтой. Түүний хоёр настай мөчирт жимс сууна. Жимсэлсэн мөчир тэр жилдээ хатна. Дараагийн жилд шинээр ургасан мөчрүүд төлжин ургадаг. Бөөрөлзгөнийн 1-2 настай суулгацаар талбайд тарина. Онцлог нь нүхэнд биш 40-50 см гүн шуудуу ухаад, ургамал хооронд 50-60 см буюу 5-6 м урт шуудуунд Бөөрөлзгөнийн 10 суулгац суулгах ба тариалах, арчлах арга нь үхрийн нүд, тошлойн нэгэн адил. Услахдаа шуудуугаар нь ус гүйлгэж услах ба хүйтрэхээс өмнө сөөгүүдийн хооронд шороо хийж түүн доор мөчрүүдийг нь нугалж байрлуулаад шороо, цасаар хучиж өвөлжүүлнэ. Нэг удаа суулгац тариалсны дараа үндсээрээ үржиж тэлэх ба уг үндэснээс таслан авч суулгац болгон үржүүлж талбайгаа тэлж болно. Бөөрөлзгөнийн сөөг 6 дугаар сарын сүүлчээс эхлэн бараг 45-50 хоногийн турш цуварч цэцэглэж, 8 дугаар сараас 9 дүгээр сарын эхний хагас хүртэлх хугацаанд жимс нь боловсорч дуусна. Түүний жимсийг түүхэд маш хялбар, амархан мууддаг учир жимсийг түүхэд маш хялбар амархан мууддаг учир жимсийг түүсэн өдөртөө багтааж чанамал, шүүс хийх юм уу элсэн чихэртэй холиод сэрүүн байранд тавьж хадгална. Сөөгийг нь хөлдөөлгүй сайн арчилж чадвал Вислуха, Текстильная, Мальборо, Новость, Кузмина зэрэг улаан өнгийн жимстэй, мөн шар өнгийн жимстэй жёлтая десертная сорт бүрэн ургаж нэг бут 1.5 кг хүртэл жимс өгнө.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats