Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Торниун алим
     Дэлхий даяар тархсан жимсний ургамал болох алимын 10 мянга гаруй сорт, сонгомол хэлбэр байдгаас нилээд хэсэг нь зөвхөн дулаан оронд ургана. Манай оронд алимын хэвтээ ургадаг, өвлийн улиралд булж өвөлжүүлдэг сорт тохиромжтой. Алимын модны амьдрах хугацаа, хөрс, цаг уурын нөхцөл, арчилгаа тордолгоотой уялдан өөр өөр байх боловч манай орны нөхцөлд тариалсан модны түрүүч бараг 30-аад жил ургац өгч байна. Алимыг хоёр настай суулгацаар тариалах ба түүнийг суулгасны дараах 4-5 дахь жилээс жимсээ өгч эхэлнэ. Алимын суулгац тарих нүх 80-90 см гүн, 100-110 см диаметртэй байна. Нүхийг ухахад гаргаж авсан хөрснөөс хайрга, чулуутай хэсгийг ялган нүхний амсрын нэг талд хар шороог овоолно. Хайрга, чулуугүй шороондоо малын хуучин бууц 3-4 хүрз, фосфорын бордоо 100-150 г, сайн чанарын хүрэн хөрс 2-3 хувийг нэмж хооронд нь сайтар хутган холиод ухсан нүхний гуравны хоёр хүртэл хийгээд голд нь төвийлгөж овоолно. Суулгац тарих ажлыг хоёр хүн хамтарч хийх нь зохимжтой. Нэг нь нүхний голд овоолсон шороон дээр суулгацын үндсийг зүг бүр лүү тараан байрлуулж үндэсний хүзүүг газрын гадаргуутай нэг төвшинд байхаар ишийг урагш нь налуулж хэвтээ байрлалаар байрлуулна. Нөгөө хүн хольсон шороогоор нүхийг дүүргэж түүн дээрээ гишгэх замаар хөрсийг сайтар нягтруулна. Үлдэгдэл шороогоор суулгацаа тойруулж тогоо хийж улмаар 70-80 л усаар суулгацаа усална. Ус шингэсний дараа малын бууцаар 8-10 см зузаан өнгөлнө. Цаашид долоо хоног тутам хөрсөнд ус нэвчтэл сайн усална. Алимын модыг тарьсны дараа хөрсний чийг, шим тэжээл бордоогоор хангаж, элдэв өвчин хортноос хамгаалах, хүйтэн үед хөлдөөхгүй байх, өвлийн улиралд булах зэргээр байнгын арчилгаа хийж байх хэрэгтэй. Алимын модыг тарьснаас хойш 4-5 жилийн дараа ургац өгч эхэлнэ. Хэрэв хөрс, цаг уур тохиромжтой, арчилгааг сайн хийж байвал нэг модноос 50-130 кг ургац хураана. Алимын модыг арчлахдаа 50-60 см гүнд чийг нэвтрэхээр тогтмол усалж, бууцаар жил бүрийн намар нэг ам дөрвөлжин метр талбайд 3-4 хүрз бууц, 10.8 кг сангасыг шингэрүүлээд устай хамт бордоно. Мөн хөрсийг хавар эртнээс эхлэн хэд хэдэн удаа сийрэгжүүлж, модоо хэлбэржүүлэхийн тулд хэт урт ургасан мөчрүүдийг тайрч, жимсээ даалгүй газарт унжсан мөчрүүдийг дороос нь ацат модон гадсаар тулж өгөх хэрэгтэй. Мөн модыг мэрэгч амьтад (туулай, оготно гэх мэт), өт хорхойноос хамгаалах ажлыг цаг ямагт хийж байхын хамт намар хүйтрэхээс өмнө модоо хэвтүүлж сүрэл, үртэс, бууцаар хучиж улмаар шороогоор өнгөлөөд улмаар цас орох үед дээр нь цас овоолж өгвөл мод хөдлөхгүй. Улаангом, ‘Төв аймгийн Жаргалант, Сэлэнгийн Шаамар, Халх голд ОХУ-ын Папирова, Налив белый, Боровинка, Антоновка обыкновенная, Грушовка, Московская, Пепин шафранный, Славянка, Ветлуженка бельфлёр Китая зэрэг сортууд сайн ургаж 20 настай мод 130 кг жимс өгсөн тохиолдол бий ажээ
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats