Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Чавга
Чавга. Манай орны Баянхонгор, Ховд, Увс, Улаанбаатарын орчим, мөн Төв аймгийн зарим нутаг, Халх голд чавга тариалдаг.
Чавга нь гэрэлтэй, дулаан ургадаг яст жимсний төрлийн олон наст модлог ургамал юм. Түүнийг залгаж үржүүлсэн хоёр настай суулгацыг талбайд суулгаж агротехникийн дагуу арчилж тордоход 3-4 дэх жилээсээ эхлэн цэцэглэж, түүнээс хойш 2.5-3 сарын хугацаанд ясаар хучигдмал ганц том үртэй, шүүслэг амттай жимс-чавгыг хураахад бэлэн болно. Чавгыг үрээр үржүүлэхэд сортын чанар нь алдагдах тул заавал суулгацаар нь тариална. Модны хооронд 3.5-4 м зайтай байхаар бодож 60-80 см гүн 90-120 см диаметртэй нүхэнд суулгацаа суулгаад урьдчилан сайжруулж бэлтгэсэн шороогоор 20-30 см зузаан үеэр хучиж усална. Чавганы модыг зүг бүртээ тархсан саглагар мөчиртэй, нам иштэй болгохын тулд цойлж ургасан мөчрүүдийг танаж өгөх хэрэгтэй. Чавга нь удаан хадгалалт даадаггүй, иймээс түүнийг хатаах юм уу чанамал, ундаа хийж ашиглах нь тохиромжтой. Чавга гадаад өнгөндөө чихэрлэг, наалдамтгай учир хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэнэ. Чавгыг буцалгаж уухад цусны даралт буурдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats