Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хармаг
Хармаг.  Ховдын зарим нутаг, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсэг,  Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгийн нуур тойрмын зах, элсэн хөрстэй хотгор, гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимсийг хармаг гэнэ.  Хармаг нь 7 дугаар сарын эх, дунд үеэр цэцэглэж 8. 9 дүгээр сард боловсорч гүйцнэ. Хармаг жимс С витамин, органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг. Түүнийг говь нутгийнхан түүж чанамал, ундаа, амтат дарс хийж ашигладаг.
Жимс, жимсгэнийн тархалт нөөц нь одоогоор харьцангуй судлагдаж тогтоогдсон аймаг орон нутгийг зааж нэрлэсэн болно. Мэдээж хэрэг тархац нөөц багатай боловч тухайн жимс жимсгэнэтэй газар орон нутгийг нэг бүрчлэн дурьдах боломжгүй юм.
Энд зориуд тэмдэглэхэд байгалийн жимс, жимсгэнийг түүж бэлтгэхдээ тэдгээрийн нөөц, нөхөн сэргээгдэх биологийн нөхцөлийг нарийн харгалзан онцгой дэглэм журамтай хандах хэрэгтэйг хувь хүмүүс, иргэн бүр анхаарвал зохино. Үүнээс гадна орон нутагтаа ургасан байгалийн жимс, жимсгэнийн нөөцийг арвижуулах зорилгоор орон нутгийн байгууллага хараа хяналтдаа авах, шигүү ургасан бут, сөөгийн нэг үндэснээс салаалж ургасан хэсгийн үндсийг хаварт салгаад намрын улиралд шилжүүлэн тариалах ажлыг зориуд хийвэл байгалийн хишгийг олон үеийн турш хүртэж чадна.
Харин сүүлийн жилүүдэд зарим төрлийн жимс, жимсгэнэ, түүний дотроос чацарганын ихээхэн сонирхож Увс, Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн зарим нутаг, Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллагууд тариалж ургац авч байна. Тэрчлэн үхрийн нүд, тошлой, хар үрт тэс, сибирийн алим, давжаа алимын зарим сортыг бага хэмжээгээр тариалж байна. Тариалах бут, сөөг модыг тордох технологийг бүрэн эзэмшвэл жимс жимсгэнийн аль ч төрлийг манай орны хот, хөдөөд албан байгууллага, айл өрх үржүүлэн тариалж арвин ургац хураан авч амьдрал ахуйдаа ашиглах боломжтой юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats