Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Чацаргана
     Чацаргана 2-5 м өндөр, олон салаалж мөчирлөсөн, мөнгөлөг цайвар ногоон өнгийн урт урт навчтай мод хэлбэрийн бут. Тэрээр Увс, Завхан, Ховд, Булган, Сэлэнгийн нутагт томоохон голын хөвөө дагаж ургадаг. Манай орны чацарганын хамгийн их нөөцтэй нутаг Тэсийн голын хөндий. 4 дүгээр сарын сүүлч 5 дугаар сард цэцэглэж 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхээр бүрэн боловсорч гүйцнэ. Боловсорч гүйцсэн хойноо жимс хэлбэр, дүрснээсээ хамаарч хурц улаан шар, цайвардуу шар өнгөтэй болно. Байгалийн чацарганын бут мөчиртөө урт өргөстэй, жимс нь нэг наст мөчрийг тойрон шавааралдаж ургасан байх тул түүхэд маш төвөгтэй, манай оронд болон чацаргана их хэмжээгээр ургадаг ОХУ-ын Сибирь, Алтайн хязгаар, Буриад, Тувад жимс хөлдсөний дараа бутны дор дэвсгэр дэвсээд, мөчрийг саваа модоор доргиулах замаар жимсийг нь хураан авч байна. Чацарганын жимс тос, каротин, А. В. С. Е витамин, идээлэгч ба будагч бодиc, чихэр нилээд хэмжээгээр агуулдаг хүнс тэжээлийн болон эмчилгээний үнэт түүхий эд мөн. Сүүлийн үед чацарганын жимсний ач холбогдлын тухай сонссон жимсчид түүний бут мөчрийг их хэмжээгээр сүйтгэж байгаагийн улмаас байгалийн чацарганын нөөц хомсдож байна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats