Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нохойн хошуу
     Судлаачдын тодорхойлсноор Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Завханы нутгийн шилмүүст ба хусан ой, төгөл, голын эрэг, гуу жалга, нуранги асга хадтай газруудад ургасан байх бөгөөд түүний 1.0-1.8 м өндөр бутанд 6, 7 дугаар сард ягаан өнгийн том цэцэгнүүд гарч улмаар 9 дүгээр сард жимс нь боловсорч түүхэд бэлэн болно. Жимс нь дотроо үр ястай гонзгой улаан, улаан шаргал өнгөтэй өөрийн найрлагад С витамин, P. A. B2 витамин, аргаах бодис агуулна. Эрт дээр үеэс нохойн хошууг нутгийн хүмүүс түүж чийг бам, цусны даралт, хаван бууруулахад хэрэглэж иржээ. Нохойн хошуугаар С витаминаар баялаг ундаа ханд бэлтгэж эмчилгээ сувилгаанд хэрэглэхийн хамт жимсийг сүүдэр газарт тавьж хатаагаад өргөн хэрэглэж заншжээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats