Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Калийн бордоо
Хлорт кали, сульфат кали, калийн шүү зэрэг калийн бордоог манай оронд өргөн хэрэглэнэ. Тэрээр цайвар ягаан өнгийн талстуудтай, нунтаг хэлбэртэй байна.
     Хлорт калийн найрлагад 58-62 хувь нь кали байдаг бол калийн шүүд 40 хувь кали агуулна. Түлшний үнс, тэр дундаас аргал, хөрзөнгийн үнс кали их хэмжээгээр агуулах учир 1 м.кв талбайд 50-60 г-ыг цацаж хэрэглэнэ. Жимс, жимсгэнэ, идэшний ургамлыг калийн бордоогоор намар борддог. Калийн бордоо дутагдсанаас  ургамлын  өсөлт буурч, навч нь захаасаа хумигдан хатаж эхэлнэ. Калийн бордоо ургамлын ургалтад сайнаар нөлөөлөхөөс гадна түүний өвөлжих тэсвэрийг эрс дээшлүүлдэг. Иймээс жимс, жимсгэнийн мод, бут сөөгийг 9, 10-р сард үнсээр бордож байхыг мартаж болохгүй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats