Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бөөрөнхий цагаан байцаа
Байцаа нь төмстэй харьцуулахад нилээд нарийн ажиллагаа, чийг, дулаан, хөрсний шим тэжээл, гэрэл шаардана.
     Бөөрөнхий байцаан эрт ургацын номер первый 147, июньская, дунд оройн болцтой Белорусская-85, Хургалаг, Осенняя грибовская-320, Слава-1320, Подарок-2500 зэрэг сортуудыг манайд зонхилон тариалж байна.
     Эрт ургацын байцааг 3 дугаар сарын 15-25 нд, дунд оройн ургацын байцааг 4 дүгээр сарын 5-10 нд үрслүүлж эхнийхийг 5 дугаар сарын 20-30 нд 70x30 см сүүлчийнхийг 5 дугаар сарын 25 наас 6 дугаар сарын 10 ны дотор задгай талбайд 70x50 см бүдүүвчээр тариалж ханатал нь усална. Үрслэгийг талбайд суулгасны дараа хөрс сийрүүлэх явцдаа хог ургамлыг тогтмол устгаж, 7-10 хоногийн зайтайгаар 30-50 см гүнд чийг хүртэл усалж эрдэс бордоогоор 2-3 удаа бордоно.
     Байцаан боолтыг түргэтгэхийн тулд ургац хураахаас 15-20 хоногийн өмнө усалгааг зогсоогоод шавьж хорхойд идүүлэхгүй байхыг анхаарч хүлээнэ. Талбайд суулгасан байцааг бордохдоо 1 м.кв талбайд 100-150 гр үнс, 4-5 кг бууц оногдохоор тооцож бордоогоо бэлтгэнэ. Талбайд суулгаснаас хойш 60-70 хоногийн дараа буюу эрт ургацын байцааг 7 дугаар сарын, орой ургацынхыг 9 дүгээр сарын дунд үеэс эхлэн түүвэрлэн хураана. Байцааг хураахдаа хамгаалалтын 4-5 навчны хамт ишийг заазуураар цавчин тасалж хаяад байцааг талбай дээрээ бага багаар овоолон хурааж 2-3 хоногоос хэтрүүлэхгүйгээр талбайгаас татаж авна.
     Айл гэрийн нөхцөлд цөөн тооны байцаа тарьсан бол түүнийг талбайд нь 2-3 хоног байлгах шаардлагагүй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats