Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Урт (хятад) байцаа
Манай орны нөхцөлд 4 дүгээр сарын сүүлчээс эхлэн 10-20 хоногийн зайтайгаар 7 дугаар сарын 20 хүртэл үрээр нь талбайд тариалж бүтэн зуны турш шинэ ургац ашиглаж болно.
     Үрийг хөрсөнд суулгахдаа мөр хооронд 40-50 см, ургамал хооронд 10-12 см зай үлдээн 1-1.5 см гүнд булна. Ургалтын хугацаанд 1 м.кв талбайд 20-30 л-аар бодож 3-4 удаа усална. Урт байцаа хүйтэнд тэсвэртэй, хөрс голдоггүй, цөөн хоногт тухайлбал соёолж эхэлснээс хойш 40-45 хоногт хураан авч хэрэглэхэд бэлэн болно. Хураасны дараа үндсийг нь усанд дүрж тавихад үнэр, амтаа алддаггүй сайн талтай боловч хадгалалт даадаггүй тул түүнийг давстай бүлээн усаар угаавал амт үнэрээ алддаггүй. Удаан хадгалах бол хурц биш наранд юм уу сүүдэр газар тавьж хатаана. 1 м.кв талбайгаас 2-2.2 кг ургац авна. Урт байцаан шөлийг шарласан хүн уувал элэгний үйл ажиллагаа дээшлүүлдэг ажээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats