Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шар лууван
     Шар луувангийн сайн чанарын  үрийг Улаангомын газар тариалангийн эрдэм шинжилгээний станцад гарган авч улсын хэрэгцээг хангаж байна. Шар лууван хөнгөн элсэнцэр хөрсөнд сайн ургадаг. Түүнийг 5 дугаар сарын 1-15 хооронд эгнээ хооронд нь 20 см, ургамал хооронд 5-6 см зайтайгаар шууд үрээр нь тарина. Үрийг 1.5-3.0 см гүнд булж хөрсийг нягтруулж, сайтар усална. Тариалснаас хойш 15-20 хоногийн дараа соёо нь хөрснөөс цухуйдаг. Тэр үед нь хог ургамлыг цэвэрлэж, дараагийн усалгааг хийнэ. Долдугаар сарын сүүлчийн 10 хоногоос эхлээд хэт шигүү ургасан хэсгийг сийрүүлж, хог ургамлыг тогтмол цэвэрлэж усалж тордсоор 9 дүгээр сард хурааж авна. Салхи шуурга багатай, дулаавтар нутагт шар лууванг хураалгүй цасаар сайтар хучиж өвөлжүүлээд хавар авч хэрэглэж болдог.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats