Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шар манжин
     Түүнийг үрийг 5 дугаар сарын сүүлчийн 10 хоногт 25-30 см өргөн мөрөөр ургамал хооронд 3-6 см зайтайгаар 2.0-3.0 см гүнд суулгаж сайтар усална. Соёололтыг ажиглан харж ургамал хооронд 6-8, 8-10 см-аас багагүй зайтай байхаар 2-3 удаа цөөлж 14 хоногийн дараа, хоёр дахийг түүнээс хойш 7 хоногийн дараа хийх бөгөөд хоёр дахь усалгааг тарьснаас хойш 7-10 хоногийн дараа буюу ургалтын хугацаанд 5-6 улаа ханатал нь усалж өгөх хэрэгтэй. Хэрэв үрслэгээр тарих бол 35-45 хоногийн настай, 3-4 навчтай байхад нь 5 дугаар сарын сүүлчээр ил талбайд 35x35 см зайтай суулгадаг. Түүнээс хойш 40-50 хоногийн дараа хураахад бэлэн болно. Урьд жил нь төмс, лооль, хэмх, сонгино тарьж байсан талбайд таривал сайн ургана. Харин байцаа тарьсан талбайд тарьж болохгүй. Учир нь нэг төрлийн ургамал учир өвчин, хортонд адилхан нэрвэгдэнэ. Ургалтын үед талбайд хортон, шавьж тархвал марльд дүст, гексохлорон ба аргалын үнсийг хольж хийгээд пургуйлж цацна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats