Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бөөрөнхий сонгино
     Урьд жил нь хар үрээр ургуулж бэлтгэсэн төл сонгиноор ойт хээрийн бүсэд 5 дугаар сарын 5-10 нд, тал хээрт 5 дугаар сарын 1-нд, говийн нутагт 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 5 хүртэл хугацаанд тариална. Төл сонгиноо 0.7-1.4, 1.5-2.2, 2.3-3.0 ба 3.0 см-аас дээш гэж 4 ангилж томыг 4-5 см гүнд, жижгийг 2-3 см гүнд 10x12 см зайтайгаар суулгана. Ургацыг 9 дүгээр сарын 1-10-ны хооронд хураах ба хур бороотой жил хураахаас 20-25 хоногийн өмнө цоорыг нугалж булцууг томруулах ажиллагаа хийнэ. Бүрэн боловсорч гүйцээгүй сонгинын цоорыг хэрэглэх юм уу, шинээр нь төрөл бүрийн хоол амтлах зорилгоор ашиглана. Сонгино үндэсний систем сул хөгжилтэй учраас үржил шим сайтай, хөнгөн хөрсөнд тариалахад тохиромжтой. Бөөрөнхий сонгиныг хар үрээр тарихдаа үрийг 1.5-2.0 см гүнд 10x12 см зайтайгаар тарих бөгөөд эхний жилд түүний ногоон цоорыг хайчлан авч хэрэглээд дараагийн жилд нь булцууг томруулж товарт тохирсон ургац авна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats