Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
1. Манай оронд ургадаг жимс, жимсгэнийн төрөл, тархалт, ач холбогдол
     Аливаа жимс, жимсгэнэ нь амьдрах тодорхой нөхцөл, тухайлбал гэрэл, дулаан, хөрсний шим тэжээл, бордоо, ус чийг, арчилгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өсөж урган, тэлж дэлгэрдэг. Манай орны байгаль, цаг уурын нөхцөлд зохицон чацаргана, үхрийн нүд, тошлой, хөх нэрс, хад, мойл, өрөл, долоолгоно, аньс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, улаалзгана, алирс, цангис, нохойн хошуу, хармаг зэрэг жимс жимсгэнийн 30 гаруй зүйл ургамал ургаж байна. Эдгээр жимс жимсгэнийг эрт дээр үеэс нутгийн хүмүүс түүж, хүнс болон заримыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд байгалийн зэрлэг жимс, жимсгэнэ нь төрөл бүрийн витамин, чихэр тэжээлийн бодисоор баялаг, таримал жимстэй харьцуулахад хадгалалт илүү даадаг, хэрвээ зөв хадгалж чадвал хэдэн сараас жил хүртэл өөрийн өвөрмөц сайхан үнэр, амт чанараа алддаггүй онцлогтой. Манай оронд ургаж байгаа жимс, жимсгэнийн дотроос хүнсний ач холбогдол ихтэй, нилээд нөөцтэй зарим ургамлын тархалт, шинж чанарыг эрдэмтэд судалж тогтоожээ. Энэ талаар дэлгэрэнгүйгээр Тархалт, ач холбогдол булангаас сонирхоно уу.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats